Улсын үндэс нь газар гэдэг сэн

2019-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Эхлээд нэг түүх сануулъя. Монголчуудын өвөг Хүннүгийн хаан ширээнд эцгээ хөнөөж суусан Модунд Дорнод Ху нараас элч довтолгосон байдаг. Модуны эцэг Түмэн шаньюйгийн мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйжээ. Модун “...Хөрш улсаасаа ганц агт яахин харамлах билээ” гээд өгөөд явуулсан байна. Дорнод Ху нар хэсэг хугацааны дараа дахин элч илгээж нэг хатныг нь гуйжээ. Бас л өгчээ. Удалгүй дахин элч довтолгож Хүннү, Дорнод Ху хоёр улсын хилийн дагуу байсан хүн, амьтангүй нутгийг өгөхийг гуйжээ. Тэр нь Хүннү гүрэн Дорнод Ху нарын хооронд маргаанаас болоод хүн амьдархаа больсон, орхигдсон газар ус байв. Хүмүүс маргааны улмаас хоёр захаар нь амьдарч байжээ. Тэр газрыг Дорнод Ху нарын тэргүүн нэхэж “...Орхигдсон газар танайхаас хол манайхаас ойр тул өг” гэжээ.  Модун түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь “...Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэв. Үүнд Модун машид хилэгнэн “...Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно” гээд, “...Өг” гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, Дорнод Ху нарыг гэнэт довтолж, эрхэндээ оруулсан түүх бий. Модун шаньюйгийн энэ үг өнөөдөр “...Газар бол улсын үндэс” хэмээх цөм онол болчихоод байгаа юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үүнийг огоорч, улсын нийслэл Улаанбаатар, Дархан хотын төвийн нэлээд олон га газрыг Оросын талд 100- гаас дээш жилээр ашиглуулахаар өгсөн байна. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 11-нд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцжээ. Үүнийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Харин УИХ энэ ноот бичгийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны есдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байгаа юм. Уг ноот бичигт “...Монголын тал Улаанбаатар болон Дархан хот (Дархан-Уул аймаг) дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэсэн байна. Ингэхдээ Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд  заасан “...Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэснийг, Газрын тухай хуулийн 6.3-т заасан “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 44.1-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэснийг ашиглаж шийдсэн бололтой. Гэтэл Монгол Улсын иргэн бид газар эзэмших, ашиглах гэвэл таван жилийн хугацаатай гэрчилгээ бичүүлж авдаг. Хууль дээрээ 15-60 жил эзэмшүүлж болно гэдэг ч дээр хэлснээр таван жил л болдог. Тэгээд болоогүй, жил бүр гэрээгээ сунга гэнэ. Хоёр жил зориулалтаар эзэмшихгүй бол хүчингүй болгон гэж айлгана. Ер нь л асуудал их бий. Харин “Москва”-д өгсөн энэ олон га газрыг 100 жил ашиглуулчихаад 98 дахь жил дээр дахин хэлэлцэж сунгаж болно гэчихсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нийслэл Улаанбаатар, Дархан хотын төвийн газрууд Оросын эзэмшилд 2119 он, түүнээс цааш ашиглагдах нь гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.2  ДАВАА  №238  (6205)  
7 жил үргэлжилсэн 6 сая ам.долларын төслийн үр дүнг дүгнэнэ

7 жил үргэлжилсэн 6 сая ам.долларын төслийн үр дүнг дүгнэнэ

1 цаг 56 мин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

22 цаг 46 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Өчигдөр 12 цаг 21 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

Өчигдөр 06 цаг 00 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин