Л.Элдэв-Очир: Одоо нэг нэгээрээ, гурав, дөрвөөрөө сугалуулдаг асуудал байхгүй

2019-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа. Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Ер нь бол энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ. Өмнөх нь http://polit.mn/75416   ...УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “...Өнөөдрийн мэнд хүргэе. Хурлаар хэлэлцэх асуудал батлагдчихсан. Дэгээрээ гялс хуралдчих нь зөь байх. Би энэ дөрвөн гишүүний асуудалтай холбоотой Дэд хороод, Байнгын хороодын санал дүгнэлтүүд дээр шууд санал хураагаад явчихсан нь дээр байх гэсэн горимын санал гаргах гэж байгаа юм. Одоо асуулт, хариулт гээд бөөн хэрүүл болно. Ер нь асуудал ойлгомжтой байгаа шүү дээ. Мэдээж, бид нар өгч явуулахгүй нь ойлгомжтой. Өмнө нь өгөөд явуулсан. Одоо нэг нэгээрээ, гурав, дөрвөөрөө сугалуулдаг асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас үүн дээр асуулт, санал гээд байх юм байхгүй. Гишүүдээ авч үлдэнэ гэдэг дээрээ Дэд хороод, Байнгын хороодын саналаар шууд санал хураачих нь зөв болов уу гэсэн горимын саналтай байна. Горимын саналаар санал хураалгаж өгөөрэй” гэхэд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “...Хоёр Байнгын хороо хуралдах юм. Элдэв-Очир гишүүн шууд санал хураачихвал яасан юм бэ гээд байна. Гэхдээ одоо зургаа, долоохон гишүүн байгаа юм. Товч товчхон ярьчих уу, эсвэл горимоороо явах уу. Юу гэж бодож байна. Хоёр Байнгын хороо хуралдана. Улс төрийн нөхцөл байдлыг би ярина. Тэрийгээ хэдүүлээ маргааш тав дахь өдөр ч юм уу, бид нар ярилцаж байгаад цаг тогтоод, тэгээд хэдүүлээ улс төрийн нөхцөл байдлаа ярина. Намын даргыг, Ерөнхий нарийн бичгийн даргыг, УИХ-ын даргыг гээд бүгдийг нь байлгаж байгаад ярих нь зөв. Тэрийг би ойлгож байна. Одоо цаг хугацаандаа тулчихсан асуудлуудаа яриад шийдээд явчихвал яасан юм бэ гэж бодож байна. Тэгэхээр Элдэв-Очир гишүүнийхээ саналыг хураачих уу. Эсвэл бусад гишүүнд, түрүүний горимоо эхлээд яриадхая. Мөнхбат гишүүн өөр горим ярих гэж байна уу, микрофоныг нь өгөөдөх” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.28  ПҮРЭВ  №236  (6203)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 59 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин