Н.Алтанхуяг нам байгуулснаа зарлах уу?

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН АН дотроос дахин нэг нам төрөх сураг дуулдаж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өрх тусгаарлаж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ тухайгаа олон нийтэд зарлах гэнэ.  Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр жил гаруй хугацаанд ажиллаж буугаад АН дотор эрс шинэчлэл хийнэ хэмээн намынхаа дарга С.Эрдэнэтэй нэг хэсэг үзэлцсэн.  Гэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тэрээр улс төрийн дараагийн нүүдлээ шинэ нам гэж харсан бололтой. Тэгвэл Н.Алтанхуягийн нам улс төрийн хүрээнд ямар үзэл баримтлал, өнгө аястай байх бол. Түүний хувьд  Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нартай тун ойрхон ажилладаг.  Тэгэхээр тэдний зүгээс намд нь ямар нэгэн нөлөө байна уу гэдэг нь анхаарал татаж байна. З.Энхболдыг өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын даргын  ажлаа өгнө, АН-ын дэд даргаар  очно хэмээн нэлээд ярьсан.  ЕТГ-ын дарга болох дараагийн хүнээ сонгосон гэдгээ ч тэрээр мэдэгдэж байв.  Гэсэн ч  одоог хүртэл АН-даа эргэж очоогүй байна.  Нам нь хүлээж авахгүй байна уу, аль эсвэл Н.Алтанхуягийн намд очихоор бэлтгэл хангасан ч байж болох юм. Нөгөө талаар АН-ын зүгээс З.Энхболдыг хүлээж авахгүй байх шалтгаан бий.  Учир нь тэрээр 2016 оны сонгуульд намаа удирдаж ороод ялагдсан.  Тэгэхээр дэд даргаар сонгох гэхээс илүүтэй хариуцлагын асуудал яригдаагүй өнгөрсөн.  Энэ бүхнээс харахад Н.Алтанхуягийн шинэ нам АН дотор нэлээд том хагарал болж мэдэхээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 57 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин