УЕПГ-т болж буй “төрийн эргэлт”-ийг Ерөнхийлөгч мэдэж байгаа юу

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Маш ноцтой гэж болохоор үйл явдал УЕПГ-т өрнөж байна. Ер нь сүүлийн үед тус газрынхан ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл байгаад байсан. Тодруулбал, сар орчмын өмнөөс Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ажил үүргээс нь холдуулжээ. Тэрээр “Өвчтэй” гээд ажилдаа очихоо больсон байна. Учрыг ухвал Б.Жаргалсайханд УИХ-ын 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүл гэсэн чиглэл очжээ. Түүнийг энэ үүргийг хэрэгжүүлэх хуулийн үндэслэлтэй асуудал гарч ирэхгүй байна гэснээс нь хойш “Өвчтэй” байлгах болсон байгаа юм. Улмаар түүний албан үүргийг Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг гүйцэтгэх болжээ. С.Алиманцэцэг нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хүн гэсэн яриа томилогдох үеэс нь гарч эхэлсэн. Энэ юу ч биш. Маш ноцтой мэдээллийг дуулгая. Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг хэдхэн хоногийн өмнө УЕПГ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудыг цуглуулж байгаад “...Би Ерөнхий прокурор болно. Гансүх намайг дэмжиж байгаа” гэж мэдэгдсэн байна. Тэр ч байтугай энэ хүн 22-нд буюу өнгөрсөн баасан гаригт УЕПГ-т бүтцийн өөрчлөлт хийжээ. Түүнийхээ хүрээнд томоохон хоёр албан тушаалд Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойрын нөхдүүдтэй холбоотой гэгддэг хүмүүсийг томилсон байгаа юм. Мөн УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын мэдэлд байдаг боловсон хүчний асуудлыг өөртөө шилжүүлсэн байна. Тиймээс Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарын мэдэлд авто гарааш зэрэг л үлдсэн байна. Үүнд ХЭГ-ын дарга Д.Цогтбаатар ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Ганц тэр ч биш, ер нь УЕПГ-ынхан тэр чигтээ С.Алиманцэцэгийн шийдвэрийг нүд нь орой дээрээ гарах шахаж хүлээж авсан байна. Тиймээс хэд хэдэн албан тушаалтан “...Танд ингэх эрх байхгүй шүү дээ” хэмээн сануулжээ. Тэгэхэд нь “...Би Ерөнхийлөгчийн хүн. Та нар хэн юм бэ” гэж загнаад нам болгосон байгаа юм. Үнэхээр ч Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд оногдсон эрх хэмжээг С.Алиманцэцэг онц ноцтойгоор хэтрүүлэн хэрэглэсэн явдал болж буй аж. Өөрөөр хэлбэл, УЕПГ-ыг хууль бусаар гартаа оруулж байгаа хэрэг гэдгийг тус газрын дийлэнх прокурор нэгэн дуугаар хэлж байна. Нөгөө талаас, түүний УЕПГ, прокурорын байгууллагад ийн “галзуурч” байгаа үйлдлийн талаар УИХ-ын гишүүд ч 2-3 удаа уулзаж ярилцаад тарсан байна. Хамгийн гол нь С.Алиманцэцэг прокурорын УЕПГ-т хийж буй энэ “төрийн эргэлт” шахуу үйлдлийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 57 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин