Сурагчдын автобусыг эцэг эх, сургуультай чипээр холбоно

2019-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Арваннэгдүгээр сарын дундаас эхлүүлсэн “Сургуулийн автобус”-аар  2900 хүүхэд үйлчлүүлж байна. Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах,  эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж байгаа юм. Сургуулийн автобусны үйлчилгээг илүү сайжруулах зорилгоор холбогдох албаныхан хуралдсан байна. Ингэснээр хүүхдүүдийг автобуснаас хоцруулахгүй цагт нь ирүүлэхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчид руу нь чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулж, тогтмол ажиллуулах, тодорхой шалгуур, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулж ажиллах, сургуулийн автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, сургуулийн автобусны аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Мөн сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх чипийг боловсронгуй болгон, эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх апликейшнийг яаралтай нэвтрүүлэх, ухаалаг чипийг нэгийг автобусанд, нэгийг сургуульд нь байршуулах, ингэснээр хүүхдүүд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгааждаг байх ажлуудыг хийхийг даалгасан байна. Эх сурвалж: www.polit.mn
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 20 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 23 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 3 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 6 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 28 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15