Н.Энхбаяр: Хөгжлийн зүтгүүр боловсрол

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улс ба Евразийн орнуудын хамтын нийгэмлэг, ШУТИС хамтран цуврал эрдэм шинжилгээний хурал, лекц, семинарыг зохион байгуулдаг. Ээлжит лекцийн цагаар  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уригдаж багш, оюутнуудад лекц уншлаа. Тэрээр Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан  “Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал-хөгжил” гэсэн  ерөнхий сэдвийн хүрээнд  “Хөгжил-тусгаар тогтнол-аз жаргал”, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба дээд боловсрол”, “Хөгжлийн зүтгүүр боловсрол”  хэмээх асуудлыг  дэвшүүлэн  товч бөгөөд сонирхолтой илтгэл тавьсан юм. Дараа оюутнуудын сонирхсон асуултад хариулав.  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. -Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээр хоёр хөршөөсөө илүү байж хөгжинө. Энэ  манай улсын хар хайрцагны бодлого байх ёстой. Ингэж чадвал монголчууд жаргалтай амьдарна,  Япон, Солонгос руу хуйлрах шаардлага гарахгүй.
-БНХАУ 2050 он хүртэл “Үзэсгэлэнтэй Хятад”-ыг байгуулах төлөвлөгөө  гарган ард түмнээ  илүү хангалуун, илүү ардчилсан,  аз жаргалтай  амьдралтай, нэг хүнд ногдох ДНБ-ийг 47 мянган ам.доллар болгоно  гэсэн. ОУХ 2050 он гэхэд  нэг хүнд ногдох ДНБ –ээ 55 мянга 500 ам.доллар болгох зорилт тавьсан.
-Төрийн бодлогод ардчилал гэдэг үг орж байна гэдэг нь  тэр улс ард түмнээ боддог улс орон байна гэсэн үг.
-Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхэнд орсон Англи, Герман зэрэг  улс орнууд боловсролыг үнэгүй олгодог,эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй байдаг.
-Монголд боловсролыг үнэгүй олгох, эрүүл мэндийн үйлчилгээг төлбөргүй болгох боломж бий. Оффшор руу гараад байгаа мөнгөө үүнд зарцуулчихад хялбар  шийдчих боломжтой.
-Боловсрол үнэ төлбөргүй байж улс хөгжинө. Хөгжлийн зүтгүүр нь боловсрол.
-Өнөөдрийн хөгжлийн гарцыг дэлхий “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” гэж томъёолж байна. Энэ бол мэдээлэл технологи, аж үйлдвэрийн паркийн шинэ загвар. Харамсалтай нь одоогоор манай төр, засгийн бодлогод дөрөв дэх хувьсгалын талаар ороогүй байна.
-Монголын залуус өөрсдийгөө сайтар бэлтгэж, боловсруулж байж хөгжсөн,  ардчилсан, тусгаар тогтносон, аз жаргалтай улс орныг байгуулна.
-Герман улс 2011 онд Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал руу орлоо гэдгээ зарласан.
-Давосын уулзалтаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар маш их ярьсан. Үүнийг  хамгийн эхэлж  ярьж, бэлтгэж, хийж эхэлсэн улс орнууд дэлхийд манлайлж байгаа.
-Дөрөв дэхь хувьсгалын бодлогоор улс төр, эдийн засгийн харилцаа үндсээрээ өөрчлөгдөх ёстой.
-Монголд өнөөдрөөс, эсвэл ирэх жилээс Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд таарсан дээд боловсролын систем хэрэгтэй. Үүнийг  ШУТИС эхлүүлээсэй. Та бүхэн өнөөдрөөс эхлэн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй.
-Боловсролгүй бол ямар ч хөгжил ирэхгүй. Боловсролгүй бол ямар ч зам байгаад, ямар ч хот байгаад, ямар ч хүн байгаад нэмэргүй.
-Монголчууд  хөгжлөөс  байнга хоцорч ирсэн. Бас бусдыг дууриаж, хуулж  ирсэн. Цаашид тэгж  болохгүй.
-Монгол Улс бусдаас өөр байх ёстой, Өөр байгаад  өвөрмөц байдлаа  хадгалж цааш хөгжих ёстой.
-Байгалийн баялаг  ард түмний дундын өмч байх ёстой. Түүнийгээ боловсролд, эрүүл мэндэд зарцуул, эрүүл, боловсролтой хүн  сайхан амьдарна.
-Дөрөв дэх хувьсгалыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс хоёр хөршөөсөө давж  хөгжинө. Ингэж чадвал бидний тусгаар тогтнол бэхжинэ. Монголчуудад  аз жаргал ирнэ.
-“Эх орон гэдэг бол өвгөд дээдсээс өвлөн  аваад дураараа үрэн таран хийх биш юм. Харин ирээдүй хойч үеэсээ түр аваад халамжлан арчлаад талархалтайгаар шилжүүлж өгөх амь юм” гэж мэргэн хүн хэлсэн байдаг. Эх орноо ингэж ойлгосон цагт Монгол төрийн хар хайрцагны бодлого зөв байна. Ингэж ойлгож амьдарвал бид тусгаар тогтнолоо бэхжүүлж чадна.
-Тусгаар тогтнол бэхжихэд монгол хүний жаргал нэмэгдэнэ. Эх сурвалж: www.polit.mn      
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 58 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин