Ц.Нямдорж: АТГ-ын мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэл харагдахгүй байна

2019-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа. Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Ер нь бол энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ. Түрүүч нь http://polit.mn/75191 Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “...Уржигдар 14:16 цагт Ерөнхий прокурор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өгсөн юм байна лээ. Тэр өдөр 17:00 цагаас Халдашгүй байдлын дэд хорог хуралд гэсэн санал УИХ-ын даргын зөвлөлөөс гарсан ч хуралдаж чадаагүй. Өчигдөр бид нар хуралдсан. Солтан гишүүн Баян-Өлгийд явж байсан учраас хуралдаанд оролцож амжаагүй. Тэгээд гурван гишүүнийх нь асуудлыг хэлэлцэж дуусаад Солтан гишүүнийг ирэхээр нь үргэлжлүүлэхээр болсон. Өнөөдөр Солтан гишүүний тайлбарыг сонсоод Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр дараах дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна. Хуралд Ерөнхий прокурорын танилцуулга хийгдсэн. Асуулт, хариулт явагдсан. Дараа нь гишүүн тус бүрийн тайлбарыг сонссон. Ийм хэлбэрээр хурал явагдсан. Дэд хорооноос гарч байгаа санал дүгнэлт бол нэгдүгээрт Улсын ерөнхий прокурорын түдгэлзүүлэх бичигт дурдсан асуудал болон гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудаж байцаасан. Тэднээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэл харагдахгүй байна. Гуравт, уг асуудлын шалгалт дуусаагүй байхад энэ удаад, энэ удаад гэдэг үгтэй юм шүү. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр Ерөнхий прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй. Ийм гурван санал, дүгнэлт гарсныг та бүхэнд танилцуулж байна. Эхний гишүүн Ундармаа байгаа. Дараагийн гишүүн Энхболд, тэрний дараа Дамба-Очир гишүүн байгаа. Ийм дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна. Ерөнхий прокурорын ярьснаар бол энэ зээл авсан асуудлын шалгалт төгсгөлийн хэсэгтээ орж байгаа гэсэн үг хэлсэн. Нэр холбогдсон гишүүн цөөнгүй байгаа. Энэ асуудлын хяналт шалгалт нөгмөсөн дуусч, хоёр тийшээ ялгарсны дараа авч үзэхгүй бол хэсэг байж байгаад ганц хоёрыг ч юм уу, гурав дөрвийг оруулдаг. Дахиад байж байгаад увуулж цувуулаад оруулаад байх ерөнхий нөхцөл харагдаад байгаа. Ийм учраас шалгалтын дүн нэгмөсөн дууссан үед санал оруулж ирвэл хэлэлцэх нь нэлээн зохистой юм болов уу гэдэг зүйл Дэд хороон дээр яригдсан. Миний танилцуулах зүйл энэ байна. Гишүүн тус бүрийн тухайд бол Ерөнхий прокуророос бичиг ирсэн юм байна лээ. Тэр бичгийг та бүхэнд тараасан. Уншиж танилцсан байх гэж найдаж байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.22  БААСАН  №233  (6200)
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

1 цаг 25 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

7 цаг 46 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

7 цаг 46 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

7 цаг 46 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин