“800 хятад иргэний асуудлыг Засгийн газар мэдэж байсан”  

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсад жуулчны визээр ирээд хууль бус үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 800 иргэний асуудлаар  мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ “800 хятад иргэнийг Хуан хэмээх хятад хүн оруулж ирсэн байна. Энэ хүн  Монгол Улсын Засгийн газрын хоёр сайдтай  2019 оны аравдугаар сарын  12-15-ны  хооронд уулзсан. Улмаар Цагааннуур, Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч нарын хүмүүстэй уулзаж, Монгол Улсад цахим казино явуулах талаар ярилцаж, манай дарга нар зөвшөөрчээ. Монголд орж ирсэн хятадууд нь Камбожоос хөөгдсөн хүмүүс юм байна. Энэ хэрэгтэй холбогдсон Уулаа, Баяраа гэх хоёр хүн хоригдож байгаа юм байна. Харин Монголд болсон баривчилгааны өмнөх долоо хоногт Хуан гэх хятад хүн  хилээр гарч зугтсан байна. Уг хэрэгт холбоотой өөр хоёр хятад  иргэн  зугтаж яваад Замын-Үүд дээр баригдсан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ асуудлыг Монголын  цагдаа, тагнуулын байгууллагынхан анхнаасаа мэдэж байж. Мөн ГХЯ ч мэдэж байсан байна. Тэднийг нийт 53 халхавч компани байгуулж жуулчны визээр оруулж иржээ. Одоо 14 хүн нь 461-р ангид хоригдож байна. Энэ хэргийг хууль,  шүүхийнхэн нууцын зэрэглэлтэй гэж байгаа ч нуугаад байж таарахгүй учир би илчилж байна” гэв. Энэ үеэр  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гүтгэсэн гэх  хэрэг шүүх дээр байсан нь юу болсон талаар сэтгүүлчид тордуулсан юм. Үүнд Ж.Батзандан гишүүн хариулахдаа “Шүүх шийдвэрээ гаргаж намайг буруугүй гэдгийг тогтоосон. Шүүх миний талд шийдвэрээ гаргасан. Түүнчлэн С.Зоригийн хэргийг шалгах  түр хорооны гишүүд ч  тагнуулын байгууллагынхантай уулзсан, нийтийн сонсгол хийсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг ХЭҮК тогтоосон. Олон улсын байгууллага ч тогтоосон. Улмаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох боломж бүрдсэн. Тиймээс дээрх хэргийг буцааж, задлах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн”  гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 57 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин