Хоршоо байгуулахыг  кампанит ажил  болгож  болохгүй

2019-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Эдийн засгийн байнгын хороо  өнөөдөр хөдөө аж ахуйн Хоршоо байгуулах тухай  Д.Элдэв-Очир гишүүний санаачилсан хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг  хэлэлцсэн юм. Манай улс 1995 онд анх Хоршооны тухай хуультай болсон. Үүнээс хойш нэг удаа шинэчилсэн найруулга, таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаа  улс орны нийгэм, эдийн засгийн  байдалтай уялдуулан шинэчлэн  найруулахаар  хэлэлцэж  байна. Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, асуулт асуухад С.Чинзориг гишүүн  “Хоршоо байгуулна гэдэг нь  иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачилгад тулгуурлах ёстой.  Гэтэл сүүлийн жилүүдэд энэ зарчим алдагдсан. Зөвхөн ноосны урамшуулал авахын тулд хоршооны гишүүн байх ёстой гэх  кампаничилсан ажил явагдсан. Цаашид  энэ хуульд заавал иргэдийг хоршооны гишүүн байх ёстой гэж бодлогоор шахдаг асуудал арилах уу” гэдгийг  төсөл санаачлагчаас асууж байсан юм.  Уг хуулийн төслөөр дээрх гажуудлыг арилгах, хоршооны гишүүн нэг бүрийн эрх ашгийг хангах, нэг сум-нэг хоршоо, нэг баг-нэг хоршоо гэсэн зарчмыг дэвшүүлж байгаа. Ингэснээр ченжүүдийн сүлжээ алга болно, хоршооны гишүүн нэг бүрт ашигтай байж чадна  гэж  төсөл санаачлагчид ярьж байна. Зарим гишүүн  хоршооллын асуудал зөвхөн салбарын  яаманд байх нь хэр зохимжтой вэ. Тэгсэн атлаа ЖДҮХС-гийн зээлээс хоцроод байдаг. Нэг эзэнтэй компани маягаар үйл ажиллагаа явуулдаг зөрчил их байдаг.  Цаашид хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн бодлоготой уялдуулан санхүүжилтийн дэмжлэг авах тал дээр бодлогоор уяж өгмөөр байна гэдэг саналыг хэлж байв. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин