Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.САЙХАН   ҮХЦ-ын дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Хүсэлтийг хэлэлцэх хуралдаан өчигдөр  16.00 цагт товлогдсон ч түр хойшлогджээ.  Учир нь Цэцийн гишүүд Д.Одбаяртай уулзаж, зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзжээ.  Харин  Цэцийн дарга Д.Одбаяр хүрэлцэн ирэхээс татгалзсан гэх мэдээлэл байна.  Д. Одбаярын хувьд чөлөөлөгдөх хүсэлтээ  ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд гаргасан учраас Цэцийн даргын суудлаа өгч таарах байх.  Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдэнэ гэсэн үг.  Зарчмын хувьд  ҮХЦ-ийн дарга, гишүүн хоёрт ялгаа бараг үгүй.   ҮХЦ-ийн гишүүн нь ч, дарга ч хэлэлцэж буй асуудалд санал хүргүүлдэг.  Тэгэхээр  Д.Одбаяр ҮХЦ-ийн дарга биш болсон ч Цэцэд байр суурь нь үлдэнэ гэсэн үг.   Хэрэв тэрээр ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх бол ҮХЦ-ийн гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах учиртай байсан юм.  Гэсэн ч тэгсэнгүй, тэр цэцдээ үлдэхээр шийджээ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт БНСУ-ын прокурорын газраас бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая вонын торгууль ногдуулсан билээ.  Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байдаг. Тэгэхээр түүний холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх ёсзүйгүй.  Улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт  үгүй болсон.  Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга “байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг  улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр.  Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд “улс төрийн”  арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой.   Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л байсан юм.     Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин