НДШ-тэй холбоотой заалт дээр хориг тавина

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.САЙХАН   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийг батлаад байгаа билээ.  2020 онд  нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлнэ.  Харин 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцоолсон.  Төсөв батлагдсанаас хойш Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн таамаг байсан.  Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв, ялангуяа НДШ-тэй холбоотой заалтад хориг  тавихаар болжээ.   Энэ талаар өчигдөр ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа. 25 болох гэж байгаа шимтгэлийг 23 дээр нь зогсоох талаар арга хэмжээ авна” гэлээ.  Үүний дараа  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Ерөнхийлөгч үнэн хэрэг дээрээ ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж санах хэрэгтэй. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйг мэдэж байгаа болов уу” гэсэн юм.  Ямартай ч Ерөнхийлөгч  сонгогдсоноосоо хойш есөн удаа хориг тавьсан байдаг.  Тэгвэл 10 дахь хориг нь 2020 оны Төсвийн хуулийн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой заалт болж байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.19 №230 (6197)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин