“Үндсэн хуульд халдсан хоёр намын бусармаг явдлыг таслан зогсооё”  

2019-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-аар хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоо, улс төрийн нөхцөл байдлыг улам ээдрээтэй болголоо гэж төрийн намууд  мэдэгдлээ. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Нэг нам дангаараа дур мэдэн ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, улс төрийн намуудын байр суурь, ТББ-ын санал, дүгнэлтийг үл тоомсорлон Үндсэн хуулийг өөрчиллөө. Байнгын үйл ажиллагаатай парламентыг хяналттай болгох, шударга тогтолцоог бий болгох тухайд нэг ч зүйл, заалт оруулсангүй.  Энэ нэмэлт, өөрчлөлтөд  Ерөнхийлөгч хориг тавьсан, дээр нь УИХ тогтоолоороо төслөө хүчингүй болгосон атал хууль зөрчин гурав дахь хэлэлцүүлгийг явуулж баталлаа. Хууль дээдлэх, хууль хэрэгжүүлэх гэдэг зүйлийг уландаа гишгэлээ. Баталсан гишүүдийн 50 гаруй хувь нь ЖДҮХС-гийн зээлийг хувьдаа завшиж төрийн санг хувааж идсэн, 60 тэрбумаар төрийн эрхийг худалдаж авсан,  ард түмний үнэт баялгийг гадныхантай хуйвалдан хуваан авч оффшорт нуусан эрүүгийн гэмт хэрэгтнүүд байгаа. Үүнийг  Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  нийт ард түмний саналыг авах, монголчуудын хүсэл сонирхолд нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлуулахын төлөө МАХН ард иргэдтэйгээ  хамтдаа тэмцэнэ” гэв. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “ Монголд хар өдөр тохиолоо. Ард түмэн засгийн эрхийг барьж байна уу, нэг намаар удирдуулсан хэсэг бүлэг этгээд ард түмний нэрийн өмнөөс засаг бариад байна уу.  Үндсэн хууль, бусад хуулийг уландаа гишгэж, тэр дундаа  хүний  эрх, сонгох, сонгогдох эрх, эвлэлдэн нэгдэх эрх рүү халдсан партизаны улстөрчдөөрөө санал өгүүлсэн айхтар үйл явдал болж өнгөрлөө. Гэхдээ хууль батлагдаад дуусчихлаа  гэж үзэхгүй байна. Ард түмэн засгийн эрхээ  хэрэгжүүлэхийн тулд балмад эртгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой” гэв. Эх Орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчиж тогтвортой байдлыг алдагдууллаа. Ард түмний бүрэн эрхийг зөрчиж, Үндсэн хууль төрийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй халдлаа. МАН, АН хамтран төрийн эсрэг гэмт хэрэг үйлдлээ. Иймд хоёр намыг татан буулгах хэрэгтэй” гэсэн бол АТОС намын дарга Ц.Нарангэрэл “Нэг намын буюу нэг намын даргын дарангуйлал тогтоох байдлаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ 63 гишүүнтэйгээр баталлаа. Гэхдээ Ерөнхийлөгч нэмэлт, өөрчлөлт, хэлэлцүүлэгт  өмнө нь  хориг тавьсан  байсан. Одоо баталсан өөрчлөлтөд нь хориг тавих байх. АН мөн хэлэлцүүлгийг хаяж гарсан, тэд  тайлбар хийх ёстой.  Үндсэн хуульд халдсан гэмт үйлдлийг Цэц зогсоох ёстой” гэлээ. Хүний төлөө намын дарга, хуульч Х.Бат-Ялалт “УИХ-аас хийсэн Үндсэн хуулийн хэлэлцүүлэг нь  хүч түрэмгийлсэн, залилан мэхлэх шинжтэй зүйл болсон. Олон намын оролцоо, намуудын зөвшилцөл  хийгдээгүй. Дараа нь ард нийтийн санал асуулга явуулна гээд түүнээсээ буцсан. Энэ бол доромжлол, басамжлал юм. Уг нь Монгол Улс хуультай, түүнийг хэрэгжүүлдэг хууль, шүүхийн байгууллагуудтай. Тэд ажлаа хийхгүй байгаагаас төрийн хулгай, дээрэм, хууль бус явдал газар авлаа. Иймээс нийгэмд  бухимдал газар авлаа. Хоёр намын бусармаг явдлаас үүдэн иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд, иргэд нэг талдаа гарлаа” хэмээн тэмдэглэв. Улс төрийн намууд иргэний зөвлөгөөн хийж, эх орноо аврах хөдөлгөөнийг бодитой эхлүүлэхээ мэдэгдэж, иргэдийг нэгдэхийг уриаллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.18  ДАВАА  №228, 229  (6195, 6196)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 59 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин