МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

2019-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монгол Улс 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа тунхагласнаас хойш зарчмын хувьд томоохон тооцогдох өөрчлөлтийг 27 жилийн дараа баталлаа.   Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг МАН дангаараа гараа өргөн, баталгаажуулав.  Ард түмнээс асуух, сөрөг хүчин, намуудтай зөвшилцөх замыг тэд сонгосонгүй.  Гуравдугаар хэлэлцүүлгийг ердөө гурав, дөрөвхөн  цаг үргэлжлүүлж, УИХ-ын дарга  Г.Занданшатар хуулиа уншаад л гишүүд гараа  өргөчихлөө. Санал хураалтад МАН-ын 63 гишүүн оролцож, 100 хувь дэмжиж,  батлав. Үндсэн хуулийн өөрчлөлтийг  батлах өдөр парламентын уур амьсгал тийм ч таатай байсангүй.  Өчигдөр өглөөний 10.00 цагаас эхэлсэн  чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцэж баталсан.  Харин 13.00 цагт эхэлсэн чуулганаар Үндсэн хуулийн төсөлд багтсан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зарчмын санал дээр гишүүд маргаантай байр, суурь илэрхийлж байв.  АН-ын зөвлөлөөс  Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэгт гурван санал хүргэсний нэг нь энэ юм.   Зөвшилцлийн ажлын хэсэг сөрөг хүчний саналыг хүлээн авч Үндсэн хууль  батлагдвал 2024 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хэрэгжих боломжтой хэмээн үзээд байсан.  Гэвч энэ асуудлаар өчигдөр  санал хураахад  МАН-ын гишүүдийн  олонхи АН-ын саналыг дэмжсэнгүй. Эргэн сануулахад 2012-2016 оны парламент Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа холимог тогтолцоогоор явуулахаар зааж байв.   Гэсэн ч энэ асуудлыг тухайн үед Үндсэн хуулийн цэцээс  хууль зөрчсөн хэмээн үзэж, буцаасан байдаг.  АН-ын зүгээс ийнхүү эрх барьж байхдаа сонгуулийн холимог тогтолцоог зүтгүүлээд дийлээгүй бол сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хугацаандаа ч Үндсэн хуульд оруулахаар зөвшилцсөн ч санал нь мөн уналаа.  МАН саналыг нь унагасан учраас АН Үндсэн хуулийг батлах чуулганы хуралдааныг орхиж гарсан.  Тэд гар өргөж, батлах үйл явцад оролцсонгүй.  Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Тун харамсалтай байна. МАН-тай зөвшилцөж ирсэн. Бидний зөвшилцлийн үр дүн гарсангүй. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл явж ирсэн юм шүү. Харамсалтай нь бидний тавьсан санал унаснаар АН цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй боллоо.  Ардчилсан парламентын төлөвшлийг бүрэн хангахын тулд АН-ын гурван санал байсан шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.  Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн чуулганы хуралдааныг орхиж гарсан.  Ийнхүү МАН дангаараа  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталлаа. Өчигдөр үдээс өмнөх хуралдаанд гишүүдийн ирц тийм ч хангалттай байгаагүй.  68 хувийн ирцтэй хэмээж байсан ч гишүүдийн олонх картаа хийгээд, хэлэлцүүлгийг явцад орж гарсаар байв.  20 орчим гишүүн сууж байгаад сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх зэргээр байр сууриа илэрхийлсэн.  Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард түмэнд хэрэгтэй байж болох байгалийн баялаг, шүүх тогтолцоотой холбоотой гээд амин чухал асуудлыг сөхөж ярьсан хүн байгаагүй.  Улстөр, нам, өөрсдийн эрх ашиг зөрчигдөж болох асуудлыг ярьж санал хураагаад л орой 18.00 цагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч хориг тавьсан байхад шинэ саналууд орж ирүүлсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ журмын тухай хууль зөрчиж болохгүй. Ерөнхийлөгч орж ирээд дур зоргоороо аашилж болохгүй гэдгийг сануулж байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Өнгөрсөн хугацааны болох, болохгүй бүхнээ Үндсэн хууль руу хандаж яриад байгаатай санал нэгдэхгүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтууд дунд чухал зүйлүүд байсан. Орон нутаг, аймаг, сумдын сонгууль, жалга довны үзэл гаргадаг асуудлыг шийдэх санал оруулж ирсэн ч босго давж чадсангүй. Аймаг, орон нутгийн асуудлыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бүр хойш нь тавилаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зөвшилцсөн саналууд дараа нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дээр дуудагдах вий. Ард нийтийн санал асуулгаар явсан бол зүгээр байсан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Хүчтэй ерөнхий сайдын эрх мэдлийг сайжруулах асуудлыг оруулж ирсэн. Бид өмнө нь хэлэлцүүлэг дээр оруулж ирсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Өнөөдрийн Монгол Улсын хямралтай байдал хууль гэхээс илүү хүнээсээ шалтгаалж байна гэсэн юм. Ийнхүү МАН Үндсэн хуулийг өөрчлөн батлахтай зэрэгцэн  ЕТГ-ын дарга З.Энхболд мөн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “УИХ Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно” хэмээн бичжээ.  Харин парламент Ерөнхийлөгч Х.Баттулгын  энэхүү саналыг хүлээж аваагүй, баталсан. Үндсэн хуульд  Ерөнхий сайдтайгаа нийлээд Засгийн газрын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн байж болох гэсэн заалт бий.  Энэ заалт нь тэр чигээрээ батлагдаад л явчихлаа.  Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих эсэх нь цаг хугацааны  асуудал болж байна.   Түүнчлэн,  Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад хуулийн алдаа гарсан, Үндсэн хуулийг өөрчлөлтийн төсөлгүй болтлоо мухардсан хэмээн зарим хуулчид  үзэж, хэрэв энэ байдлаараа батлагдвал Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ  мэдэгдээд байна.  Энэ асуудлууд ч удахгүй яригдаад явах биз ээ.   Ямартай ч МАН эрх барьсан он жилүүддээ дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа.   УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэрээс “Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Тэгэхээр УИХ-ын даргын энэ үг биелэлээ олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.15 №227 (6194)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 58 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин