МАН дангаараа Үндсэн хуулийг өөрчилж баталлаа

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганы хуралдааны үеэр Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал унасан тул МАН-ын бүлэг зөвшилцлөөсөө буцлаа хэмээн үзэж тус намын гишүүд чуулганы танхимыг орхин гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулчих юмсан, засаглалын тэнцвэргүй байдлыг арилгачих юмсан гэсэн туйлын сонирхолтойгоор оролцсон. Харамсалтай нь, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ анхнаасаа журмын тухай хуулиа зөрчөөд хэлэлцсэн. Аль нам Үндсэн хуулийг өөрчилсөн автор болох нь гол биш. Монголын хөгжил, улс төрд үүссэн бэрхшээлийг зөв голдрилд нь оруулахын төлөө бүх чадлаараа хичээж ажиллалаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад улс төрийн намуудын соёл, харилцан итгэлцэл, зөвшилцөл маш чухал байсан. Хэдийгээр нэг нам 64 товчлууртай байж болох ч Үндсэн хууль бол бүх ард түмний гэрээ учраас бүгдийг эрх ашиг туссан байх ёстой. Харамсалтай нь, долдугаар сараас эхэлж хэлэлцсэн Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт нийцэж чадсангүй. УИХ-д суудалтай намууд хүртэл зөвшилцлөөсөө эцсийн мөчид ухарч байгаад харамсч байна. Бидний тавьсан гурван санал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн амин чухал заалтууд байсан” гэлээ. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Үндсэн хуулийг өөрчлөн батлахад сөрөг хүчингүй, МАН дангааараа батлав. Чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд саналыг гар өргөж баталгаажуулсан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх  бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.  УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчилно. Эх сурвалж:www.polit.mn       
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин