Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу хучилттай автозам шинээр тавих, эрчим хүч, дулаан, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах зэрэг төслийг санхүүжүүлэхээр 300 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулсанд талархал илэрхийлэв. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Төв Азийн улс орнууд, тэр дундаа Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөгийг  Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэмдэглэв. Цаашид ногоон эдийн засгийн хүрээнд Улаанбаатар хот, бусад суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, авто болон төмөр зам, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй хамтрах боломжтой. Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэвээр үргэлжлүүлнэ гэдгээ хэлэв. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьсан. Үүнээс гадна уул уурхай, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, агаарын тээвэр зэрэг салбараа хөгжүүлэхийн тулд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 57 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин