“С.Зоригийн хэргийг шүүх дээр сунжруулах хуйвалдаан явагдаж байна”

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын  2019 оны дөрөвдүгээр  сарын 25-ны өдрийн тогтоолоор ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Тус хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Түр хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ “Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард хоёроос доошгүй удаа, заримдаа гурван удаа хуралдаж, ОУПХ-ны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирж, энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа. Түр хорооны дүгнэлт болон ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шийдвэр 100 хувь санал нэгдсэн.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хураас байгуулагдсан Түр хороо болон ОУПХ-ны Хүний эрхийн хороотой хамтран ажиллалаа. Нэгдүгээрт, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн байна гэдгийг ОУПХ-ны шинжээчид албан ёсоор тогтоосон. Эрүүдэн шүүснийг тогтоохын тулд ОУПХ-ны шинжээчид болон Түр хорооны гишүүд нийт 23 албан тушаалтантай уулзсан. Мөн хоригдож буй Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүлийнхэн, өмгөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзалт хийж, холбогдох нотлох баримтууд дээр тулгуурлан, энэ хэрэг нь хурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсээр дүгнэж, ял өгсөн байна гэдэг дүгнэлт гаргалаа. Тухайлбал, С.Зоригийн хэргийн жинхэнэ гүйцэтгэгч болон захиалагчийг илрүүлэхэд хугацаа алдахыг ОУПХ зөвшөөрөхгүй гэдгээ дүгнэлтдээ бичсэн байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн яллах тогтоол олон нийтэд хаалттай байгаа бөгөөд үнэнийг хайж байгаа хэсэгт С.Зоригийн хэргийн талаар  чөлөөтэй ярих боломжийг хааж байгааг ОУПХ буруутгаж байгаагаа мөн ил тод бус байдал үргэлжилж, шударга ёс тогтоох нөхцөлийг сулруулж байгааг ОУПХ цохон тэмдэглэсэн байна. Иймд ОУПХ-ны хүний эрхийн хорооноос эрх баригч албан тушаалтнуудад хандан, эрүүдэн шүүсэн хэргийн явц, үр дүнгээс үл хамаарч, тодруулж хэлбэл, шүүхийн бусад шийдвэр, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд оноох ял шийтгэлээс үл хамаарч Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаардсан шийдвэрээ ОУПХ бидэнд ирүүлсэн юм. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллаж, тамлуулан зовоосныхоо төлөө нөхөн олговор олгох ёстой гэдэг шийдвэрийг ОУПХ-ноос гаргасан байна. С.Зоригийн хэргийг улс төрийн намууд оон жил улс төрийн ашиг хонжоо харж ашиглаж ирснийг буруутгаж, өнөөдөр албан ёсоор Түр хороог байгуулсныг сайшааж буйгаа илэрхийлсэн байна. С.Зоригийн хэргийг илрүүлсэн болж, хилс хэрэг тохсон энэ явдлыг илчлэхийн төлөө ажиллаж байгаа Түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад ОУПХ санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.” хэмээн мэдэгдлээ. Үүний дараа Түр хорооны гишүүн Л.Болд хэлэхдээ “ Белградад болсон ОУПХ-ны Ерөнхий чуулганаас гарсан зөвлөмж нэхэл хатуу байдаг. Тус байгууллагаас гарсан зөвлөмжийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байдал манай хууль хяналтын байгууллагуудад ужгирсан. ОУПХ-ноос гаргасан хамгийн гол шийдвэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шударга, хараат бус шүүхээр шүүгээгүй учраас ямар нэгэн нөхцөл, болзолгүйгээр суллах ёстой гэсэн шийдвэр. Амгаланбаатар нь өөр хэргээр сууж байгаа учраас тэр хэргийнхээ ялыг эдлэх ёстой, гэхдээ энэ яригдаж байгаа хэргийнх нь ял ч бас өөрчлөгдөх ёстой гэсэн шаардлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг ярьж байгаа энэ цаг үед зайлшгүй хэрэгжүүлэх зүйл бол энэ хоёр хүнийг яаралтай суллах явдал юм. Гэмгүй хүмүүсийг шийтгэчихээд зүтгээд байгаагийн цаана жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид нь цаг хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаархал агуулж байна. Тиймээс энэ хэргийг үйлдсэн, захиалсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх ажилдаа орох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд Монголын төрд байгаа хамгийн том хорт хавдар гэж хэлж болох энэ асуудлыг шийдэхийн төлөө Түр хороо шийдвэр гаргаад байна” Гэв. Түр хорооны гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар эрүүдэн шүүсний дараа холбогдох эрх бүхий албан тушаалтан уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шалгах ёстой гэсэн байр сууриа манай хууль хяналтын байгууллагууд удаа дараа илэрхийлж байгаа. ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан хамгийн гол зөвлөмж нь нэн даруй суллах явдал юм. Эрүүдэн шүүсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал үүсээд байгаа учраас тэр. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон бусад олон улсын энэ төрлийн гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж орсон тул цаашид үндэснийхээ хууль тогтоомжийг, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэх журмаа эргэж харах цаг нь болжээ гэдэг нь харагдаж байна. Бид энэ шийдвэрээ холбогдох байгууллагуудад хүргэнэ.” гэв. Түр хорооны гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж “Шүүх дээр энэ хэргийг аль болох сунжруулах тоглолт, хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Анхан шатны шүүх нь мөрдөн байцаалтад буцаасан, яг сүүлчийн өдөр нь тэр шийдвэрээ прокурорт өгсөн. Прокурор эсэргүүцэл бичингүүт шүүх хянаж болох сүүлчийн өдөр давахаар орсон. Давах шийдвэр гараад дахиад 30 хоногийн дараа шүүхийн давахын магадлалыг гардуулсан, одоо дахиад 30 хоногийн хугацаа хожих ийм хуйвалдаан шүүх дээр явагдаж байгаа. Үүнийг нуух юм байхгүй. Хоёрдугаарт, энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргасан. Өөр нууцаас гаргадаг газар байхгүй, одоо мөрдөж байгаа хуулиар. Гэтэл зарим хүн нууцаас одоо гарга гэсэн шаардлага хүргүүлээд дахиад хугацаа хожих юм хийж байна. Гуравдугаарт, хамгийн гол нь энэ асуудлыг будлиулсан бүх шүүгч албан тушаалдаа хэвээр байгаа. Ялангуяа Дээд шүүхийн түвшинд. Ерөнхий шүүгч нь солигдсон боловч хуучин Ерөнхий шүүгч нь одоо хүртэл ажлаа хийж байгаа, энэ хэргийг Дээд шүүхээр илтгэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нь орсон бүх шүүгч ажлаа хийсээр байгаа. Энэ хүмүүс арьсаа хамгаалж байгаа учраас одоо энэ эрүүдэн шүүсэн, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг би өнөөдөр баталгаатай хэлж чадна. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой, та нар бичлэгийг нь үзсэн. Үүнийг эвлүүлэг байсан гэж ярьдаг хүн гарч ирж байгаа. Ямар ч эвлүүлэг тэнд байхгүй, тагнуулын байгууллага өөрийнхөө хийсэн ажлыг өөрсдөө сэргээж, олон нийтэд зарим хэсгийг нь үзүүлсэн. Эвлүүлэг хийх техникийн бололцоо байхгүй. Үүнийг бас хэлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргасан байхад, анхан шатны болон давахын шийдвэр, дээд шүүхийн хяналтын шатны шийдвэр тэр чигтээ нууцаас гаргасан байхад тагнуулын байгууллага тэр хэргийг прокурорын архивт шилжүүлэхдээ давж заалдах шатны шүүх, дээд шүүхийн тогтоол, магадлал хоёрт байсан зүйлийг дахиж нууцлах ажил хийсэн. Ингэж энэ асуудлыг будлиулсаар байгаа. Хуультай улсад бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэг ч өдөр, нэг ч цаг алдалгүй суллах ёстой” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

1 цаг 40 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

8 цаг 1 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

8 цаг 1 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

8 цаг 1 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин