Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.БАТСАЙХАН БНСУ-ын иргэн Ү Тэк Гуаны гомдлын дагуу хуулийн байгууллага шалгалт явуулж, тус улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг цагдан хорьсон билээ.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргасан байдаг.  Ж.Сүхээг  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнуудтай хамсан,  БНСУ-ын  иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, түүнчлэн 2013 онд сонгуулийн сурталчилгаанд хандив болгож 700 сая вон нэхэж авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг.   Энэ хэрэг нэлээд эртнээс яригдаж эхэлсэн ч залилуулсан гэх солонгос иргэн  өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Монгол Улсад ирж, хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг өгснөөр дахин сөхөгдөж байгаа юм.   Улмаар  БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн өндөр албан тушаалтнууд, хуулийн байгууллагын удирдлагуудад  хандаж гомдол гаргасан юм.   Тэгвэл солонгос иргэний ирүүлсэн гомдолд  Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээтэй холбоотой ямар баримт дурдсаныг хүргэе.   Захидалд “...Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоогүй л бол энэ хэмжээнд зохион байгуулалттайгаар үйлдэх боломжгүй, ямар ч өө сэвгүй залилан мэхлэх ажиллагаанд хохирогч миний бие итгэхгүй байх аргагүй байсан учир 2012 оны гуравдугаар сард БНСУ-ын иргэн И Жун Му-гаар дамжуулж “Өрмөгтэй” гэх Х9909 тоот ашигт малтмалын лицензийг 5.0 сая ам.доллараар худалдахаар тохирч, үүнээс 3.7 саяыг шилжүүлсэн.  Мөн ингэхдээ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын нэхсэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд зарцуулах улс төрийн мөнгө гэх 700 сая воныг шилжүүлсэн.  Энэ мөнгөний араас шалгахад Солонгосын иргэн И Жун Му нь хохирогчоос авсан чекийг бэлэн мөнгөөр сольж, Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээгээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий иргэнд шилжүүлсэн байдаг...” гэжээ.  Улс төрийн мөнгийг дамжуулсан  Ж.Сүхээгийн найз гэх И Жун Му-гийн БНСУ-ын цагдаагийн газраас баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь баримтаар нотлогдсон байна.  Улмаар энэхүү улс төрийн мөнгөний ажиллагаанд оролцсон И Жун Му-нд Солонгосын прокурорын газраас зургаан  жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.  Харин Ж.Сүхээг татан шалгах байсан ч Дипломат албаны эрхийн дагуу хэрэг үүсгэж, шалгаагүй тухай БНСУ-ын иргэн, хохирогч Ү Тэк Гуаны гомдолд дурьдсан байна.  Харин энэ удаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан  Ж.Сүхээг баривчлан хорьсон нь улс төрийн мөнгийг залилан мэхлэх аргаар  босгосон энэ хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн болохыг харуулж буй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.14  ПҮРЭВ  №226  (6193)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 58 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин