Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалтыг дэмжлээ

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.ЗОТОЛ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг  хийж , Ажлын хэсэг болон зөвшилцөх ажлын хэсгээс гаргасан найруулгын 11 саналаар дахин санал хураалт явуулахаар болов. АН-аас тавьж буй саналын талаар  Д.Эрдэнэбат гишүүн хэлэхдээ “Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаж  Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлаар ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналын хоёр нь зөвшилцөх ажлын хэсэг дээр дэмжигдсэн тул эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна” гэв.   О.Баасанхүү гишүүн  “62 гишүүний санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалтыг ард түмнээсээ асууна гэсэн атал 10 гаруй саналыг  хоёрдугаар хэлэлцүүлэгт огт яриагүй. Хэн энэ төслийг өргөн барьсан болж хувирав. Ажлын хэсгийн санал гэх юм уу. АН-ын саналыг авч үзэх шаардлагатай байна гэж ард түмний тархийг угааж  хуулиа зөрчиж байна” хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.БямбацогтСанал хураах саналын томъёоллуудаас хоёрхон санал нь 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулга явуулах тухай болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах 73 дугаар тогтоолыг хэлэлцэж байх үед дэмжигдсэн. 73 дугаар тогтоолоор хүчингүй болсон  учраас дахин гуравдах хэлэлцүүлгээр санал хураах шаардлага үүссэн. Түүнээс  үг, үсгийн өөрчлөлт ороогүй. АН-аас гаргасан гурван саналын  хоёрт  нь санал хураалт явуулна. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдох хэлэлцүүлгийн явцад олонхийн дэмжлэг аваагүй. Холбогдох хуулиудын дагуу  хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураана” гэлээ. Байнгын хорооны хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөлд “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгаар  нэмэлт хийхээр  тогтлоо. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжив. Хуулийн  заалт  2024 оноос хэрэгжих юм. Эх сурвалж: www.polit.mn
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

1 цаг 40 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

8 цаг 2 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

8 цаг 2 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

8 цаг 2 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин