Үндсэн хуулийг өөрчлөх төсөлгүй болжээ

2019-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайран зүтгэж байна.  Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн төслийг ард түмнээс асуулгүй, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.  Энэ нь цаашид хуулийн хэлэлцүүлгийг “хүч түрж” явуулна гэсэн үг.   Ер нь эрх баригчдын Үндсэн хуулийг өөрчлөх байр суурь  нь сүүлдээ ор үндэслэлгүй, улс төрийн яриа  төдий болж хувирч байна.  Учир нь хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал аль хэдийнэ мухардалд орчихсон.  Парламент Үндсэн хуулийн эхээ тогтоол гаргаж баталсан ч, дахин тогтоол гаргаж, хуулийн төслөө хүчингүй болгочихсон.  Зүй нь бол одоо УИХ-д  хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл ч байхгүй гэсэн үг.   Гэтэл ямар төсөл хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгээд “хүчээр” батлахаар улайрч буй нь ойлгомжгүй байна. Уг нь УИХ-ын 62 гишүүний  өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслийг дөрвөн сарын хугацаанд  хэлэлцсэн.  Парламент хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж,  улмаар УИХ-аас Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой 73 дугаар тогтоолыг баталсан байдаг.  Ингэхдээ ард түмнээс асуух заалт оруулж, Үндсэн хуулийн эхийг батлаад байв.   Гэвч Ерөнхийлөгч эрх үүргийн хүрээнд энэхүү тогтоолд хориг тавьснаар хуулийг хэлэлцэх процесст шинэ нөхцөл байдал үүссэн.  Улмаар парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хуулийн хувьд алдаа гаргасан.  Үндсэн хуулийн эхийг баталсан 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох  85 дугаар тогтоолыг гээчийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүхэлд нь энэ тогтоолоор хүчингүй болгосон гэсэн үг.  Эрх баригчид өөрсдөө гараа өргөөд л Үндсэн хуулийн төслийг цааш үргэлжлүүлэх ямар ч эрх зүйн боломжгүй болгосон.   Төсөлгүйгээр хууль баталдаг болчихоогүй л бол  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яриад ч хэрэггүй болж байна.  Гэхдээ МАН-ынхан аливаа асуудлыг хүч түрэн шийдэх сонирхолтой.   Энэ байдлаараа асуудалд хандаж, хүчингүй болгосон төслөөрөө Үндсэн хуулийг баталчихвал яах бол. Өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн төсөлтэйгээ хамт энэ парламент Үндсэн хуулийн цэц  дээр л очих байх даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.12 МЯГМАР  №224  (6191)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 0 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин