До.Цэнджав: Т.Баасансүрэн бол энэ цагийн оюуны бүтээлч, нийтлэлч юм

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х. ОЮУНБОЛД

Улаанбаатар эрдэм их сургуулийн  олон улссэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, гавьяат зүтгэлтэн,доктор, профессор Т.Баасансүрэнгийн зохиолч С.Буяннэмэхийн “Уран бүтээл, бичлэгийн арга барил,сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ”номын нээлт тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэнхимд боллоо. Энэ үйл ажиллагааг Улаанбаатар эрдэм их сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор н.Сүхбаатар нээж үг хэлсэн юм. Тэрээр Манай сургуулийн энэ тэнхимд их сайхан үйл явдал болж байна. Монгол Улсын сэтгүүл зүй, нийтлэл, уран зохиолын салбарын сор болсон эрдэмтэн, судлаачид, нийтлэгчид номын нээлтэд оролцохоор ирснийг их билэгшээхээс гадна манай сургуулийн хамт олны хувьд энэ нь их сайхан үйл явдал юм. Доктор, профессор Т.Баасансүрэнгийн өнөөдөр нээлтээ хийж байгаа нь манай сургуулийн зүгээс хэрэгжүүлж байгаа Монголын шилдэг нийтлэл, цуврал 99 боть бичих төслийн ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил юм” гэв. Мөн манай оронд 1911, 1921 онд өрнөсөн түүхэн үйл явдлуудыг бичиж үлдээсэн гэрч, гол оролцогч суут хүмүүсийн тухай бүтээл байгаа. Тодруулбал, зохиолч С.Буяннэмэхийн уран бүтээл,бичлэгийн арга барил,сэтгэлгээний онцлогоос гадна тэр үеийн түүх энэ номноос харагдах их чухал үр дүнтэй судалгааны бүтээл хийсэн. Жил гаруй манай улсын архивын материал дээр уйгагүй сууж,их материал үзэн судалж туурвисан бүтээл болохыг онцлов. Үүний дараа энэ номыг туурвисан доктор, профессор Т.Баасансүрэн   хийсэн уран бүтээлийнхээ талаар танилцуулснаас гадна энэ арга хэмжээг зохион байгуулж таван газрын удирдлагад баярласнаа илэрхийлсэн юм. Тэрээр номныхоо талаар  тавьсан илтгэлдээ зохиолч С.Буяннэмэхийн уран бүтээлд хийсэн ажиглалт,бичлэгийн арга барил, уран бүтээлийн талаар дурдлаа.Тухайлбал, хувьсгалыг дэмжин бичиж байсан уран бүтээл, монголчуудын үндэсний урам зоригийг сэргээж байсан нууц далд утгатай зохиолд хийсэн бүтээлүүдийгсудалсан байна.

Доктор, профессор Т.Баасансүрэн “Энэ бол миний бүтэн жилийн ажил. Бид С.Буяннэмэхийн уран бүтээл 1962, 1970  хэдэн оноос хойш зарим зохиол нь хэвлэгдэж гарсан учраас энэ зохиолчийн талаар бага сага мэднэ. Гэхдээ түүний бүтээлийг дөрвөн ботиор эмхэтгэж хэвлээгүй байсан. Тиймээс С.Буяннэмэхийн мэндэлсний 100, 110 жилийн ойг угтаж судлаачид, “Буяннэмэх төгөлдөр” санг байгуулсан зохиолчийн ах дүү нартай хамтарч Өвөрмонголд хуучин бичгээр хэвлэсэн дөрвөн боть зохиолыг нь кирилл рүүорчуулсан юм. Энэ нь бидэнд зохиолчийн уран бүтээлийг бүтэн цогцоор нь судлах боломжийг олгосон. Хамгийн сүүлийн боть нь 2017 онд гарсан. Одоо дахиннэг боть нь гарах гэж байна. Үүний дараа л С.Буяннэмэхийн  шүлэг, өгүүллэг, жүжиг, тууж, судалгааг үзэж танилцах бололцоо бүрдсэн. 1962 онд шүүхээс цагаатгасан зохиолчийн уран бүтээлийг нь гаргадаггүй байсан. Тиймээс  иргэний хувьд цагаатгагдсан ч бүтээлүүд нь цагаатгагдаагүй зохиолчийн хэвлүүлсэн дөрвөн бүтээлийг нь үзээд судлахаар богинохон насалсан ч 35 нас хүртлээ гайхмаар их ажлыг хийсэн байна. Тодруулбал, их олон ажлыг үүсгэсэн, хөгжүүлсэн, хөл дээр нь босгосон ийм л гавьяатай хүн байгаа юм. Монголын зохиолчид, залуучуудын байгууллагын анхны дарга, Монгол ардын намын анхны зүтгэлтэн байжээ. 1920 онд хилийн чанадад гаргасан “Үнэн” сонины анхны эрхлэгч,1925,1926 онд Өвөрмонголд очоод “Дорнод ард”-ын сэтгүүлийг анх гаргасан байна. Энэ нь Өвөрмонгол, Хятадын түүхэнд гаргасан анхны сэтгүүлийн нэг болоод явж байна. Өрнийн болон Дорнын боловсролыг төгс эзэмшсэн, олон хэл мэддэг, бичгийн өндөр соёлтой манай сэтгүүл зүйн анхны зүтгэлтэн,бичлэгийн арга барил нь их сонин хүн байсан юм билээ. 1937 оны хэлмэгдүүлтэд өртөж цаазлуулаагүй бол 70, 80 хүртэл насалсан бол сэтгүүл зүй, урлаг соёл, утга зохиолд юу хийх байсан бол гэж бодогдохоор их харамсмаар санагддаг гэв. Өнөөдрийнэнэ хүмүүсийн 35 насандаа юу хийснийг энэ насандаа хэлмэгдсэн зохиолчийн хийсэн бүтээсэнтэй харьцуулахаар яаж энэ насандаа ийм их зүйл хийж чаддаг байна гэдгээр бахархахгүй байх аргагүй хүн юм.Үүнийг л Монголын уншигч, сонсогчдод хүргэх юмсан гэж бодож энэ жил хийсэн миний ажил энэ” гэсэн юм.

80 гаруй хүн оролцсон номын нээлтийн үеэр доктор, профессор Т.Баасансүрэнгийн  зохиолч С.Буяннэмэхийн “Уран бүтээл, бичлэгийн арга барил,сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” номын редактор, зохиолч До.Цэнджав “Энэ судалгаа шинжилгээний бүтээлийг туурвисан доктор, профессор Т.Баасансүрэнг энэ цагийн оюуны бүтээлч, буурьтай суурьтай том судлаач, нийтлэлч гэж үнэлмээр байна.С.Буяннэмэхийн судалгааны бүтээл зохиолчийн намтар, зохиол бүтээлийн дотор нь орж, дотроос нь харж, доторлож, гадарлаж ингэж хийнэ гэдэг бол судлаач хүний гол юм байх ёстой. Т.Баасансүрэнгийн гол гавьяа нь энэ зохиолчийн уран зохиол, сэтгүүл зүйнбүх уран бүтээлд үнэлэлт дүгнэлт өгсөн бүтээл боллоо. Мөн судлаач хүний оюун ухаан их өндөр байх ёстой. Т.Баасансүрэнгийн оюун ухааны цар хүрээ их өндөр байгаа учраас энэ бүтээл их цараатай өргөн болсон байна” гэлээ. Ийнхүү сэтгүүл зүй болон уран зохиолын салбарын олон нэртэй хүмүүс, зохиолчийн ах дүү нар хүрэлцэн ирсэн номын нээлт өндөрлөсөн юм.

Эх сурвалж www.polit.mn

Шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

Шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

1 цаг 18 мин
Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

4 цаг 55 мин
Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

Үе үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлжээ

5 цаг 8 мин
Герман улс Энэтхэгийг худалдаа, геополитикийн түншээ болгох сонирхолтой байна

Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц Бүгд найрамдах энэтхэг улсыг зорилоо.

9 цаг 26 мин
Э.Энэрэл: Монгол Улс ардчиллын мөн чанарыг илтгэдэг эрхээ эдлэхээс айсан иргэд, хэвлэл мэдээлэлтэй орон байж болохгүй

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн

9 цаг 26 мин
УИХ-ын дарга “Чөлөөлье” санаачилга, Ерөнхий сайд “Цэгцрэх” хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв

Өнөөдөр Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр. УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр брайль үсгээ

9 цаг 26 мин
Хотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!

Хотын дарга нар иргэдэд хуулийг дагуу эзэмшүүлж, өмчлүүлдэг 0.07 га газар олгохыг бараг дөрвөн жилийн турш

9 цаг 26 мин
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

23 цаг 43 мин
Р.Чингисийн оронд хурандаа Н.Лхагвасайханыг томилжээ

Хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилжээ

Өчигдөр 13 цаг 19 мин
Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Өчигдөр 11 цаг 51 мин