Таван улсад суух Элчин сайдыг томиллоо

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Чуулганаар элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Дуламсүрэнгийн Даваа, Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр,  Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Түвдэндоржийн Жанабазарыг НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор нэр дэвшсэн Воршиловын Энхболдыг дэмжлдээ.  Элчин сайд нарын томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. -УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал хүнд байна. Ялангуяа мансууруулах бодис, хар тамхитай холбоотой асуудалд манайхан холбогдох болсон. Энэ асуудал дээр гадаадад суугаа манай Элчин сайдуудын үүрэг хариуцлага хангалтгүй байна. Тэрдундаа ОХУ-д суух Элчин сайд өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Элчин сайд гэдэг эрх ямба эдлэх гэж явдаггүй гэдгийг ухамсарлаж ажиллаарай. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Ажил хүлээлцдэг жишиг манайд алга. Элчин сайдуудыг томилохдоо эгүүлэн татагдаж байгаа хүмүүсийг огт ярихгүй байна. Зөвхөн томилогдож байгааг нь л чуулганд оруулж ирдэг. Эгүүлэн татагдаж байгаа хүмүүсийг ийм үр дүнтэй ажилласан, ийм алдаа дутагдал гаргасан гэдгийг яагаад ярьдаггүй юм бэ. Зөвхөн Элчин сайдууд дээр ч бий Засгийн газарт ч гэсэн энэ зүйл дутагдалтай байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -НҮБ-д суух Элчин сайд маш чухал. НҮБ-д дэлхийн геополитик, эдийн засагтай холбоотой чухал асуудал яригддаг. Тиймээс олон талт ажиллагаа, худалдааны асуудалд мэргэжсэн хүн томилох нь чухал гэдэг асуудал яригдаж байсан. В.Энхболд гэдэг хүн энэ талд туршлагатай, чадвартай учир хариуцлагатай ажиллана гэж найдаж байна. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 58 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин