Танхимын сайд нар зөрчилдөж эхлэв

2019-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж байна. Энэхүү шийдвэрээр уул уурхайн  компаниуд АМНАТ төлөхгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ингэснээр Улсын төсөв 2020 онд 1.3 их наяд төгрөгөөр тасалдана хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.  Харин ЕТГ-ын дарга З.Энхболд “Төсөвт хэзээ ч АМНАТ-өөс 1.3 их наяд төвлөрдөггүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар худалч” гэх тайлбар өгсөн. Улмаар ЕТГ-ын дарга З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий “Страто” компанийн эрх ашгийг хамгаалж, Цэцэд нөлөөлж ийм шийдвэр гаргуулсан гэх яриа ч байв.  Ийнхүү тэдний дундах маргаан хэд хоног үргэлжиллээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн албан ёсоор  АМНАТ-ийн асуудал Засгийн газрын сайд нарын хооронд маргаан болж хувирав.   Өмнө нь албан бусаар  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар нарыг  АМНАТ дээр эсрэг байр суурьтай гэж яръж л байсан. Тэгвэл өчигдөр Д.Сумъяабазар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын биш  ЕТГ-ын дарга З.Энхболдын “талд” байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Төсвийн орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын маргаан юм шиг болж байна. Монгол төр бол нэгдсэн бодлоготой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх УИХ-д байгаа. Тиймээс УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Асуудлыг улстөржүүлээд юм уу, бие биеийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавьбал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх асуудал байгаа” гэсэн байна. Харин түүний өмнөхөн  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ “Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц Их суудлын хуралдаанаараа гаргасан. Тодорхой хэлбэл, Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан. Олон улсын нэр томъёогоор рояалти Монголд бол AMHAT гэсэн татвартай. Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь авч хаясан байна. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого дутах эрсдэл үүсч байна. Зарим хүн үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа. Тухайлбал, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 72 ам.доллараар авч байгаа. Дотооддоо худалдаж байгаа учраас АМНАТ-ийг 2.5 хувиар төлдөг. Тэгэхээр энэ хуулийг яаралтай  өөрчлөх хэрэгтэй” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  АМНАТ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн тухай яригдаж байсан.  Гэвч өчигдөр УУХҮ-ийн сайд нь ийм байр суурь илэрхийлснийг бодоход  салбарын сайд нар нь ойлголцоогүй бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.8  БААСАН  №222  (6189)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 58 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин