ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат БНСУ-ын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайдтай уулзав

2019-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ.  Төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус улсын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайд Chung Mann Seuk-тэй уулзав. Боловсон хүчний удирдлагын яам нь 2014 онд байгуулагдсан бөгөөд төрийн албан хаагчдыг ажилд авахаас эхлээд тэтгэвэрт гарах хүртэл хүний нөөцийн удирдлагын бүхий л асуудлыг хариуцдаг байна. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг дэд сайд тэмдэглэв. Мөн Узбекстан, Казахстан зэрэг оронтой төрийн албан хаагчийг сургах, төрийн албаны холбогдох хууль боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дурдав. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон ажил хийхээр тохирсон. Хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат илэрхийлэв. Монголын төлөөлөгчид “Хүний нөөцийн удирдлага -2019” сэдэвт олон улсын хуралд оролцсон байна. Хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улс орнуудын Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд, болон олон улсын байгууллага, тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцжээ. Хурлаар Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт зэрэг хурдтай өөрчлөлтөд чиглэсэн олон нийтийн хүний нөөцийн чиг хандлагын талаар ярилцаж санал солилцлоо. Хүний нөөцийн сүлжээг дэмжихэд туслах, хариуцлага, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай эрдэмтэн, судлаачид ярьж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

1 цаг 40 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

8 цаг 2 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

8 цаг 2 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

8 цаг 2 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин