Д.Дамдинсүрэн жинхэнэ монгол зураач байжээ

2019-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Зураач Д.Дамдинсүрэн гэхээр өнөө үеийнхэн тун бага мэдэх бололтой юм. Энэ хүний гол уранбүтээл нь шашин, монгол ахуйн талыг харуулсан зургууд байдаг бөгөөд жирийн нэгэн зураач биш урлаг судлаач хүн байж. Тэр “Их хүрээний нэрт урчууд” гэж судалгааны номоо өнөө үеийнхэнд үлдээсэн байдаг. Уг номоос Богд хаант Монгол Улсын үеийн зураач, урчуудын ажил амьдрал, уран бүтээлтэй танилцаж болохын гадна өөрийнх нь зурсан монгол зургууд түүх өгүүлсэн байдаг тухай урлаг судлаачид ярьж байна. Уншигч таны өмнө дэлгэн үзүүлж буй “Их Хүрээ” гэдэг зураг хэдийгээр 1940-өөд онд бүтээгдсэн боловч тухайн үеийнхээ дүр зургийг яруу тод харуулаад зогсохгүй шашны өв соёлын үнэт зүйлийн нэг болж байдаг юм билээ. Д.Дамдинсүрэнг социализмын үед шашны талын зураач гэж илэрхий хавчиж байсан боловч тэр шантарч ухарсангүйгээр уран бүтээлээ хийж явж чадсан хүн юм. 1950-иад оны сүүлчээр болсон Дэлхийн залуучуудын оюутны их наадамд оролцож монгол ахуйг харуул­сан зургийн бүтээлээрээ хүрэл медаль хүртэж байв. Тиймдээ ч үнэлэг­дэж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цол хүртсэн байдаг. Түүний охин математикч Д.Дариймаа гуай ярихдаа, -Миний аав уран бийрийн эзэн урлаг судлаач хүн байлаа. Бүтээлээ монгол зургийн аргаар голдуу зурдаг бас сүүлийн үед тосон зургийн олон бүтээл хийсэн. Үүнийг нь нэгт­гэж бид бүтээлийнх нь цомгийг гаргасан. Залуу зураачдад гарын авлага болохуйц болжээ гэж урлаг судлаачид хэлж байгаад баяртай байна. Гэхдээ бид олон бүтээлийг нь олж авч чадаагүй. Заримыг нь санаатай үгүй болгосон ч байж магадгүй гэж боддог. Нэг л жишээ хэлэхэд Л.Дандар баатрыг алаг морьтой нь, залуу жанжин Ж.Лхагвасүрэнг хүрэн халзан морьтойгоор зурсан тосон будгийн томоохон зургууд нэг удаа үзэсгэлэнд тавигдсан. Үзэсгэлэн буусны дараа тэр зургуудыг эрж сураад олоогүй. Энэ мэтээр аавын минь зөндөө сайхан уран бүтээл алга болсон гэлээ. Одоо Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд шашны зарим зүтгэлтнүүдийн хөрөг бас “Хүрээ майдар” цом харайх ёслол зэрэг олон зураг хадгалагдаж үзэгч түмний хүртээл болж байдаг юм. Нэрт зураачийн мэндэлсний 110 жилийн ой энэ үед тохиож байгаа билээ. [caption id="attachment_74380" align="aligncenter" width="850"] “Их Хүрээ” тосон зураг.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 22 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 2 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06