Зургаан улсын Элчин сайд нарыг дэмжлээ

2019-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн зүгээс таван улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Уг саналыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ. Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Д.Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Ш.Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад В.Энхболд, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б. Дорж нарыг томилохоор саналаа оруулж ирсэн.  Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг,  өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчдээс сонирхсон асуултдаа хариулт авав. УИХ-ын гишүүн О.Содбилэг “Манай улсын гадаад бодлогын нэн түрүүнд баримталдаг зүйл бол хоёр хөрш, гуравдагч, бусад улс гэж явдаг. Хоёр хөршид манай улсаас төлөөлж суух Элчин сайд нарын асуудал хамгийн түрүүнд орж ирэх учиртай. ОХУ-д суух Элчин сайдын нэр орж ирлээ. БНХАУ-д суух Элчин сайдын асуудал хэзээ орж ирэх вэ. Мөн БНСУ-д суух Элчин сайдын томилгоог яагаад оруулж ирсэнгүй вэ. Тус улсад манай улсын маш олон иргэд ажиллаж, амьдардаг. Мөн хоёр улсын хооронд яригдаж байгаа асуудлууд бий” гэв. Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар “Хоёр хөрш улсдаа бид тэргүүлэх ач холбогдол өгсөн бодлого явуулдаг. Тэр утгаараа хоёр хөршдөө суух Элчин сайд нарыг  өндөр шалгуураар судалж үзэж байгаа. БНХАУ-ын хувьд одоогоор Элчин сайд нь  ажиллаж байгаа. ОХУ-д Элчин сайд байхгүй учир энэ асуудлыг оруулж ирж байна. БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг Засгийн газарт өргөн барьсан” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Засгийн газраас Ерөнхийлөгчид өнгөрөгч тавдугаар сарын 22-нд санал өргөн мэдүүлсэн. Оруулж ирсэн хүмүүс дотор хоёр хүнийг  Ерөнхийлөгч үлдээгээд зургаан хүнийг нь оруулж ирсэн. БНСУ-д суух Элчин сайдаар Д.Даваасүрэнг, Австралид суух Элчин сайдаар Н.Анхбаярыг томилох саналаа Засгийн газраас хүргүүлсэн. Энэ хоёр хүнийг яагаад оруулж ирээгүй юм бэ, үндэслэл нь юу вэ” гэхэд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал “Энэ зургаан хүний дараа дараагийн хүмүүсийг оруулж ирэхээр ажиллаж байгаа. БНСУ болон Австралид суух Элчин сайдад Засгийн газраас нэр дэвшүүлсэн Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарын асуудлыг судалж байгаа. Ойрын үед шийдэгдэнэ гэлээ. Мөн УИХ-ын гишүүн А.Ундраа “ОХУ-д суух Элчин сайдаар орж ирсэн Д.Даваа нэр дэвшигчийн хувьд өмнө нь ажиллаж байсан туршлага чиглэлийн хувьд батлан хамгаалахын чиглэлд ажиллаж байсан хүн.  Хоёр орны хувьд худалдааны тэнцэл сайнгүй байгаа. Суугаа орондоо худалдааг хэрхэн хөгжүүлэх вэ. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа “Манай гадаад бодлогын үндсэн чиглэл болох хоёр хөршийн нэгд нь намайг томилохоор оруулж ирлээ. Хэрэв намайг томилбол монгол төрөөс надад өгсөн том хариуцлага гэж ойлгож байгаа. Хууль дүрэмд заагдсан үндсэн чиг үүргийн ажлаа хийхээс гадна эдийн засаг, худалдаатай холбоотой асуудалд онцгой анхаарч ажиллана. Бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэлээ.  Ийнхүү Ерөнхийлөгчөөс  хүргүүлсэн саналын дагуу эхний ээлжийн зургаан Элчин сайдын асуудлыг байнгын хороод дэмжээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин