НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

2019-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчаар  томилогдон ирсэн Тапан Мишраныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд  азийн орнуудад НҮБ-ыг төлөөлөн ажилласан арвин туршлагатай хүн томилогдсонд олзуурхаж буйгаа илэрхийлж, амжилт хүсээд, бидний харилцаа, үйл ажиллагаанд ажлын туршлага арга барил тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэв. НҮБ нь сүүлийн жилүүдэд бодлогын шинэчлэлийг шат дараатай явуулж буй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүүлэх вэ гэдэгт анхаарч байна гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч тэмдэглэв. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурлан зорилтот түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж ажиллаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад маш сайн байгаа учир урт хугацааны төлөвлөлтдөө тусган ажиллахад бүх талаар дэмжинэ гэв. Хоёрдугаарт тулгамдсан асуудлаа оновчтой тодорхойлж, сайн дурын тайланг НҮБ-ын индрээс дэлхийн улс орнуудад сонордуулсан нь чухал. Цаашид Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, боловсруулах үйлдвэрийг олноор барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тодорхой зорилтод дэмжлэг үзүүлж ажиллах сонирхолтой байна гэв. НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилт нь оновчтой бодлого. Монгол Улс газарзүй, хүн амзүй, улстөрийн бодлогын хувьд онцлогтой улс. Эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхол, зорилго байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраас явуулж буй бодлогоо товч танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 53 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин