“Саарал жагсаалт”-ын бурууг Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар үүрээд өнгөрөх үү?

2019-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Эдийн засгийн байнгын хороо  улс орноо  саарал жагсаалтад  оруулсан гэх үндэслэлээр  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах УИХ-ын даргын саналыг  хэлэлцэж дэмжлээ.  Гэхдээ саарал жагсаалтын гол буруутан нь энэ хоёр хүнээр эцэслэх үү, эсвэл хариуцлагын асуудал үргэлжлэх үү гэдэг нь эргэлзээтэй юм. АН-ын зөвлөлөөс мөнгө угаасан гэмт хэрэг, оффшор, ЖДҮ, 60 тэрбумын хэргийг илрүүлж шийдээгүй  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, санхүүгийн хариуцлага, хяналтыг орхигдуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт ч бас хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Олон нийтийн зүгээс  ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж авч үлдсэн УИХ, Засгийн газар ч давхар  унах ёстой гэцгээж буй. Тиймээс хариуцлага хүлээлгэх асуудал дахиад ч сөхөгдөнө. Тэр нь хэн байх вэ гэдэг асуулт чуулганы хуралдааны танхимд сөхөгдөх бололтой. Энэ нь ч байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр зарим гишүүний амнаас  сонсогдож байлаа.Гишүүдийн байр суурийг сийрүүлбэл:   УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Саарал жагсаалтад оруулсан нь Засгийн газрын буруу гэж гарсан. Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох уу. Монголд орж ирж цахим гэмт хэрэг үйлдсэн  800 хятад иргэний  асуудал Засгийн газрын бүтцийн байгууллагын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас үүдэлтэй. Та нар яагаад энэ асуудлыг оруулж ирэхгүй байна. Чих зөөлөнтэйгөө няслаад  байвал төрийн тогтвортой байдал алдагдана. Тиймээс УИХ-ын дарга та  хууль бусаар хүн огцруулахаа боль. Төв банк өөрийн хуультай. Н.Баяртсайханыг өргөдлөө өгөөгүй байхад нь асуудлыг оруулж ирж байна. Тийм учраас би энэ хууль бус санал хураалтад оролцохгүй.   УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Анхаасаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манайд хариуцлага тооцдоггүй байсны алдаа гарч байна. Саарал жагсаалттай холбоотой мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх   хуульд   “Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь ГХЯ-ны сайд, эрх бүхий удирдлагууд багтана”  гэсэн заалт бий.  Гэтэл ХЗДХ-ийн сайд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ямар ч ажил хийгээгүйг  дэд сайд нь мэдэгдсэн.   УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Санхүү, террозимтай тэмцэх хорооны дарга Ц.Нямдорж саараал жагсаалтын асуудлаар олон улсын байгууллагатай очиж уулзсан уу. Тэр нөхөр яагаад энд орж ирж хариуцлагаа  хүлээхгүй байна вэ. Бүгд тэр нөхрийн “хар дэвтэр”-т орж, төмсөгдүүлчихээд ус балгасан юм шиг сууцгааж байх юм.   УИХ-ын гишүүн Б.Жавхлан: -2016 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанк сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк,санхүүгийн тогтвортой байдлын төлөө маш сайн ажиллаж ирсэн. Үүний дүнд эдийн засаг тогтворжих чиглэлд явж байгаа. 2011-2014  онд  манай улс саарал жагсаалтад ороод гарахад  Төвбанк маш том үүрэг гүйцэтгэж авч гарч байсан. Харамсалтай нь түүнээс хойш саарал жагсаалт гэхээр  улстөрчид Төвбанкны үүрэг мэтээр ойлгодог, хардаг  гажиг тогтсон.Тиймээс одоогийн саарал жагсаалтад орох эх үүсвэр болсон. Цаашид Монгол Улс мөнгө угаах, терроризмын  эсрэг тэмцэнэ гэвэл  тогтолцоогоороо хөдлөх ёстой болохоос ганц Төвбанкинд үүрүүлдэг явдал хэвээр үлдэх вий. Энэ том тогтолцооны асуудал яригдах учиртай. Үүнийг дарга нар  юу гэж харж байна вэ.  Тагнуул, Төвбанк, Засгийн газар, хууль хүчний байгууллага, шүүх, прокурор, АТГ, тэр байтугай УИХ хяналт тавьж ажиллаж  оролцох ёстой.   УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Монгол Улсад хууль бусаар олсон орлого, мөнгө ихээр эргэлдэж байж магадгүй гэсэн дохиог саарал жагсаалт өгч байгаа. Ямар орлого хаанаас орж ирээд байна гэдгээ бид хянаж чадаж байгаа юу. Энэ бол систем нь хангалтгүй ажиллаж байгаагийн илрэл, түүнээс ганц байгууллагын буруу биш. Хууль бус мөнгөний эргэлт төсвөөс хулгай хийж байгаа, нөгөө нь уул уурхайгаас орж ирж байгаа. Энэ хоёр дээр хяналт тавиагүй, хуульчилж тогтоож өгч чадаагүй. Энэ бүх мөнгө Монгол Улсаас гарч оффшорт байршдаг, буцаад Монгол руу ирдэг. Үүнийг хянадаг, илрүүлдэг, хариуцлага тооцох тогтолцоо байна уу. Хэргийн зүйлчлэлээ  эрүүгийн хуулиар нарийсгаж бий болго. Үүнд ХЗДХ-ийн сайдыг буруутай гэж байгаатай   санал нэг байна. Уул уурхай дээр  30-40 бүлэг хүний мөнгө эргэлддэг юм байна лээ. Тэр нь эргээд барилгын салбарт эргэлддэг юм байна. Гэтэл тэрийгээ илрүүлэхгүй, ярихгүй   улстөржсөн байдлаар хүмүүст  хариуцлага тооцоод байх юм.   УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн юм. Н.Баяртсайхан  бол ажил хийсэн,  зүтгэсэн. Мөнгөний бодлогоос болоод Монгол Улс саарал жагсаалтад орсон бол УИХ-ын гишүүд  бүгд  хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл бид Мөнгөний бодлогыг баталж өгсөн. Ийнхүү гишүүд асуултанд хариулт авч, санал хэлсний дараа  санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь   СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн шийдвэрийг гаргалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.6  ЛХАГВА  №220  (6187)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 48 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин