Цэцийн дарга “суудал”-тайгаа үлдэнэ гэж зүтгэх вий дээ

2019-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна.  Тэрээр өнгөрсөн пүрэв гаригийн 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон байдаг. Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.   Түүнийг эхлээд саатуулан шалгасан ч  Венийн хэлэлцээрийн дагуу суллагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгчээ. Үүнийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээлэв.  Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон улсад Монголын нэр хүнд унахад хүрч байна. Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг хариуцлагын жишээ олон улсад нэлээд бий.   Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Японы Худалдааны сайд Ишу Сугавара сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгагдсаныхаа дараа огцрох болсноо мэдэгдсэн. Түүнийг сонгуулийн үеэр дэмжигчдэд мөнгө, үнэтэй амтат гуа болон бэлэг тараасан хэмээн буруутгасан юм.  Түүний дараа буюу ердөө хэдхэн  хоногийн өмнө мөн л  Японы  Хууль зүйн сайд сонгуулийн хууль зөрчсөн хэмээн албан тушаалаасаа огцорлоо. Сайд Кацуюки Кавай сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг тогтоожээ. Кавай сайд өөрийгөө буруутай хэмээн үзээгүй ч Засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ. Харин манайд улсад төрийн соёл, ёс зүй хариуцлагын асуудал эсрэгээрээ халдашгүй дархан байдал нэрээр сандал суудал, эрх мэдэлтэйгээ үлдэх гэж зүтгэдэг. Үүний нэг илрэл нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д ёс бус асуудалд орж, саатуулагдах хэмжээнд асуудал нь яригдаж байхад УИХ-ын дарга нь энд “өмөөрөх”өнгө аястай мэдэгдэл хийж байх жишээтэй.   УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэлдээ “Цахим орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Бид Үндсэн хуулийн цэцтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж хэлсэн. Гэхдээ хэргийг шалгаж байна. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх ёстой”  гэсэн байр суурийг илэрхийлэв.  Удахгүй  Цэцийн дарга Д.Одбаяр эргэж ирээд эрх мэдэлтэй үлдэхээр өөрийгөө буруугүй гэх мэдэгдлийг хийгээд зогсч байхад гайхах юм алга.  БНСУ-д сайд нь иргэддээ бэлэг тараасан үндэслэлээр өөрсдөө огцордог.  Харин манайд Цэцийн дарга нь  улс орныхоо нэр хүндийг унагачихаад суудалтайгаа үлдэхээр улайрах вий дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.4  ДАВАА  №218  (6185 )  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин