Манай тагнуулчдын хаагуур мянган хятад орж ирээд төвхнөчихөв өө?!

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дамдин-Очир Сүүлийн үед тогтож буй “дэг”-ийн дагуу тагнуул, цагдаагийнхан уржигдар шөнө камертай тусгай ажиллагаа явууллаа. 500 ч гэнэ үү, 1000 ч гэнэ үү хятад иргэнийг Улаанбаатарын томоохонд тооцогддог гурван зочид буудлаас баривчилсан гэж байна. Тэр хятадууд тус бүр өндөр хурдны компьютер, 10 мянга гаруй гар утастай байжээ. “Камер”-уудын өгч байгаа мэдээлэл энэ. Тусгай ажиллагаа явуулсан хууль, хүчний байгууллагаас одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Бас Засгийн газар энэ асуудлаар хаалттай хуралдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Хятадын мянган тагнуулч Монголд нэг дор ажиллагаа явуулж байсан нь юу л бол доо. Харин цахим казино буюу компьютер тоглоомын “бизнес” өрнөж байсныг үгүйсгэхээргүй л юм. Нэгэнт баривчлаад авсан тагнуул, цагдаагийнхан тэр хятадуудын юу хийж байсны учрыг олох нь дамжиггүй биз ээ. Гэхдээ энд нэг асуудал бий. Хятадууд мянгаараа цуглаад Монголын нийслэлийн төвд цахим сүлжээн дээр ажиллаж байжээ. Энэ бол тодорхой зүйл юм. Тагнуул, цагдаагийнхан тэднийг бүхэл шөнөжин баахан хэвлэл дуудаж байгаад маш сүртэй ажиллагаа явуулж баривчилжээ.  
Гэтэл тэр хятадууд манай улсад ямар журмаар яаж орж ирээд, ийм ажиллагаа явуултлаа төвхнөж чадав аа гэдэг нэг асуулт гарч ирээд байна. Улс орны нүд чих болсон тагнуул, энх амгалангийн манаанд нүд цавчилгүй зогсож байдаг цагдаагийнхны маань хаагуур нь явсаар байгаад ийм “хэрэг” тарьчихсаныг бодоод ойлгохгүй байгаа юм.
  Мянга байтугай ганц этгээдийн хэрэг зөрчлийг илрүүлээд байдаг тагнуултай, цагдаатай гэдэггүй бил үү, бид чинь?! Ингэхээр тагнуул, цагдаагийнхан суган доогуураа алдчихсан хятадуудаа гэнэт мэдээд дайчлан баривчилсан нь энэ үү, аль эсвэл мянга хүртлээ цуглахыг нь хараад л байж байсан хэрэг үү. Ямартай ч мянган хятад нэг дор бөөнөөрөө орж ирээд гурван буудал руу гүйж ороод компьютерийн ард суучихаагүй нь лавтай юм. Нөгөөтэйгүүр манай улс чинь гадаадын иргэдийг хянаж харгалзаж байдаг тусгай газартай. Гадаадын иргэн, харьяатын газар гэдэг юм. Энэ мянган хятад иргэн тэр газрын зөвшөөрлөөр орж ирнэ. Энд юу хийж явааг тэр газрынхан мэдэж байх учиртай. Ийм л ойлгомжгүй асуултууд босоод ирлээ. Угтаа “...Мянган хятад барилаа” гэж сүржигнэж буй нь тагнуул, цагдаа, гадаадын иргэдийн харьяатын газрынхан өөрсдийгөө л илчлээд өгч байгаа хэрэг юм. Бусад улс орны ижил мэргэжлийн нөхдүүд нь “...Браво” гэхгүй л болов уу даа. Гэхдээ энэ өчүүхэн юм. Харин энэ бүхийн цаана Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаа унтаж байсан юм биш биз гэсэн айхтар хардлага үүсч байна. Тиймээс Тагнуулын дарга Д.Гэрэл, Цагдаагийн дарга С.Баатаржав, Харьяатын газрын дарга Д.Мөрөн нар ямар тайлбар хийх нь маш сонин байна. Цахим сүлжээ, хэвлэлээр PR-даад байгаа шигээ “...Бид асар том ажиллагаа явуулж, мянган хятадыг баривчиллаа. Хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоолоо” гэж тэнэгтэх вий дээ. Эх сурвалж: polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 52 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин