Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

2019-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Хэдийгээр ололт амжилт арвин ч хүн амын төвлөрлийг дагасан агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг хүндрэл багагүй байгааг тэрээр хэлэв. Эдгээрийг төр, засаг, нийслэл хот, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, ялангуяа нийслэлчүүд хамтран зүтгэж байж  арилгах учиртайг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 05 дугаар сарын 15-наас хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг хэллээ. “Гэр хорооллыг орон сууцжуулах урт хугацааны бодлого хэрэгжтэл Засгийн газар агаарын бохирдлын эсрэг богино, дунд хугацаанд боломжтой бүх арга хэмжээг авна. Түүхий нүүрснээс татгалзсан шийдвэрээсээ ухрахгүй” гэв. Цаашид соёл урлагаар дамжуулан ард иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэргийг ирэх оноос барьж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан илтгэлдээ бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар дурдаж, үүнд Монгол Улсын Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлчүүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд анх удаа усан сан, насос станцуудыг ашиглалтад оруулаад байна. Мөн Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчилж ойрын өдрүүдэд ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөө буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээх үед “Өргөө” шар бүсийн орд байгуулснаар нийслэл Улаанбаатар хотын түүх бичигдэж эхэлсэн гэж үздэг. Үүнээс хойш 1778 онд өнөөгийн Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд төвхнөх хүртлээ 30 шахам удаа буурь сэлгэн нүүсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 52 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин