Саарал жагсаалтын хариуцлагаас Сангийн сайд сугараад үлдэх үү

2019-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монгол даяараа хэд хоногийн турш ФАТФ-ын саарал жагсаалтын талаар ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай ч ярив. Эхнээсээ ажил хэрэг болж байх шиг байна. Энэ завсарт нэг ойлгомжгүй зүйл болж байх юм. Саарал жагсаалтын хариуцлагыг хүлээх албан тушаалтнуудын эхнээсээ нэг, хоёрт бичигдэх ёстой хүн үлдчихлээ. Тэр бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Энэ хүнтэй хариуцлага ярих бүү хэл, үлдчихээд барахгүй сонин сонин юм яриад сууж байгаа юм. Тэрээр Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсны дараа “...Ний нуугүй ярихад буруу бодлого, үйлдэл саарал жагсаалт руу оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. Бид цаашид ийм байдалд орохгүйг хичээж ажиллах ёстой. Бид ФАТФ-ын дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй байна. Дараагийн хурал нэгдүгээр сард болно. Түүний дараагийнх нь зургадугаар сард болно. Түүнээс өмнө Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах юм” гэж байна. Засгийн газар хамаг буруугаас шилгээх нь зөв байх л даа. Бодлого ч биз. Гэхдээ ФАТФ-ын сүүлийн сануулга, сая саарал жагсаалтад оруулсан шалтгааныг дурдсан зөвлөмж одоогоос нэг жил арван сарын өмнө ирсэн шүү. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихсон, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилчихсон үе. Гэтэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гуай саарал жагсаалтын талаар гэнэт мэдсэн хүн шиг, тэнгэрээс гэнэт буучихсан амьтан шиг яриад сууж байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсад Засгийн газрын тухай хууль гэж бий. Тэр хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн  хуваарийг нарийн нягт заагаад өгчихсөн. Уг хуулийн 20.5.6-д Сангийн сайдыг “...Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; хилийн боомтын хөгжлийн асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн. Хар даа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “...Бодлогыг барих ёстой” л гэсэн байгаа биз. Ерөөсөө энэ саарал жагсаалт бол Үндэсний бодлогын зөвлөлийн дарга, сайд Ц.Нямдоржийн хамт Ч.Хүрэлбаатарын нэн түрүүнд анхаарах ажил нь мөнөөс мөн. Ер нь Ч.Хүрэлбаатарын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх дураараа нэг хүн нь болсон гэдэг юм. Энэ талаар удахгүй өгүүлэмз. Энэ хүн Монгол Улсын гадаад өр, бондын өрийг төлөх үед баатрын дүрээр “..Би” гээд л гарч ирдэг. Харин улс тааруухан асуудалд холбогдохоор “...Би биш тэд” гээд нулимж суух аж. Саарал жагсаалтад орсон явдалд хамгийн түрүүнд буруутаад байгаа Монголбанк энэ сайдаас мэдээллээ нуугаад байдаг юм бол өөрөө олоод мэдчих бололцоо түүнд бас байгаа. Үүнийг өөрөө мэднэ. “...Ямбыг эдэлсэн бол ялыг нь үүрэх ёстой” гэж нэг сайхан үг бий. Монгол Улс саарал жагсаалтад багтахгүй байх боломж, цаг хугацаа байсан. Үүнийг Ц.Нямдорж ч, Ч.Хүрэлбаатар ч ашиглаагүй, ажиллаагүй. Ингэж л ойлгох ёстой. Нэг жил арван сарын хооронд тамгыг нь атгаж, бодлогыг нь зангидсан сайд юу эсийг хийхэв дээ. Болох л байсныг олон хүн хэлж байна. Гэвч тэр болгоогүй. Өнөөдөр тавлаад сууж байдаг. Тиймээс саарал жагсаалтын хариуцлагыг Сангийн сайдтай заавал ярих учиртай юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.28  ДАВАА  №213  (6180)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин