Тайлангаа тавина уу, Э.Бат-Үүл нар аа?!

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР НИТХ дахь АН-ын бүлгээ санаачилсан нийтийн сонсгол ирэх сарын 4-нд болох гэнэ. Сэдэв нь сайжруулсан түлш ажээ. Энэ бүлгийн дарга Ц.Баатархүү “...Албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээллүүд бүгд зөрүүтэй байна. Нэгдсэн мэдээлэл өгөөч гэж дүүрэг, дүүрэг дэх иргэдээс санал, гомдол ирсээр байна. Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, албаныхныг цуглуулсан нийтийн сонсголыг хийх ёстой” гэсэн байна. Зөв л дөө. Төрийн бүх мэдээлэл нээлттэй байх учиртай. Иргэд мэдэх эрхтэй. Гэхдээ сонгууль тулсан. Тэд улс төр хийж, “ажиллах” ёстой. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгийнхэн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар НИТХ-ын анхны сонсголыг санаачилсан байгаа юм. Гэвч энд нэг асуудал бий. МАН-ынхан “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, Улаанбаатарыг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Янз бүрийн юм сонсогдож байгаа. Гэхдээ сайжруулсан шахмал түлш яг ямар үр дүн үзүүлэхийг өнөөдөр дүгнэхэд эрт байгаа юм. Тун удахгүй хэдхэн хоногоос байгаль өөрөө шалгачихна. Тэртэй тэргүй, НИТХ дахь сөрөг хүчний улс төртэй, улс төргүй чанар, үр дүнг нь шалгаад дүгнээд өгчихнө. Харин үүнээс өмнө 2012-2016 онд нийслэлд засагласан АН-ынхан утааг бууруулахад зориулагдсан хөрөнгийг яаж зарцуулснаа тайлагнах хэрэгтэй. Өнгөрсөн жил Үндэсний аудитын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудад өгсөн дүгнэлтээ танилцуулсан. Түүгээр “...2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, “Цэвэр агаар” сангаас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөг зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байхад аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй. Гэрээгээр 2012-2013 онд 18.9 мянган тонн түлш нийлүүлэхээс гүйцэтгэлээр 8000 тонныг нийлүүлсэн. Улаанбаатар хотын утаанд эзлэх хорт бодисын агууламж 2012 онд 30 хувь, 2016 онд 70 хувиар багасна гэжээ. Тэгвэл 2016 оны байдлаар 70 хувиар буурах биш таван хувиар өссөн үзүүлэлт гарсныг ЦУОШГ-аас авсан мэдээллээр аудитад дүгнэжээ. Төслийн зуух борлуулах ажилд 2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй” гэсэн дүгнэлтүүд гарсан байна. Энэ бол ил болсон тоо баримт бүхий мэдээлэл. Харин “Э.Бат-Үүлийн баг”-ийн 2012 оны сонгуульд дэвшүүлсэн амлалт нь Улаанбаатарыг утаанаас салж, хашааныхныг паартай байшинд, халуун хүйтэн устай жаргаан суулгах байв. Энэ амлалттайгаа холбоотой гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлт хийж эхэлсэн. Гэвч энэ ажилд нь хүү нь орж ирээд, сүүлдээ шүүх цагдаа болоод явчихсан. Хамгийн гол нь 2012-2016 онд утаа арилаагүй юм. Энэ бол бодит үнэн. Гэтэл өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч МАН-тай хийх улс төрөө утаагаар үргэлжлүүлжээ. 2016 онд Баянгол дүүргээс Л.Нарантуяа Ц. Одонтунгалаг, Баянзүрх дүүргээс Т.Батцогт, М.Тулгат, Сүхбаатар дүүргээс Д.Баттулга Д.Бадарсан, Хан-Уул дүүргээс Ё.Цацралтуяа, П.Батчимэг, Б.Түвшин, Э.Бат-Үүл, Чингэлтэй дүүргээс Ц.Баатархүү гэсэн АН-ын 11 хүн сонгогджээ.Эдний олонх нь хоёр дахь удаагаа, түүнээс ч олон удаа НИТХ-д сонгогдож ажиллажээ. Хамгийн гол нь 2012-2016 онд НИТХ-ын дарга байсан Д.Баттулга, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар 2016 онд дахин сонгогдож орж ирсэн. Тэд ийм улс төр хийж байгаа хэрэг. Тиймээс энэ хүмүүс эхлээд 2012-2016 онд утааг бууруулахаар улсын, төслийн хэчнээн тэрбум төгрөгийг яаж зарцуулсан бэ гэдгээ нийслэлийн иргэдэд тайлагнах хэрэгтэй юм. Иргэд мэдэх эрхтэй билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин