50:50

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.ҮЛ-ОЛДОХ  

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага /FATF/-аас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн хориг арга хэмжээ авсан. Саарал жагсаалтад  орсон  хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуултад  УИХ-ын гишүүн, АН-ын дарга  С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын байр суурийг сонирхлоо. 

 

С.Эрдэнэ: МАН сайдуудаа огцруул

-Монгол Улс саарал жагсаалтад орсон үндсэн дөрвөн шалтгаан нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой гэдгийг Ардчилсан нам биш Олон улсын байгууллага дүгнэж дэлхий дахинаа дүнгээ зарласан. Мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх талаар хангалтгүй байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын  шууд хамаарах асуудал. Ц.Нямдорж сайд Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг даргалдаг, тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа. FATF байгууллагын 2017 оны сануулга ч  гэсэн түүнийг сайд болсноос  хойш ирсэн байдаг. Гэтэл ажлаа хийж чадахгүй байж   буруугаа  бусдад тохдог зуршлаараа саарал жагсаалтад оруулсан буруугаа АН руу  чиглүүлж  байна. МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж саарал жагсаалтад оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа.  Эрх баригчид Ардчилсан нам руу буруугаа тохох санаархлаа хэрэгжүүлж 2012-2016 оны ажлыг дүгнэсэн мэтээр ард түмний тархийг угаах оролдлого хийж байгаа нь амжилт олохгүй. Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан. Энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулах ёстой.  

М.Оюунчимэг: АН-ын алдаа энэ хүргэлээ

-Ил тод байдал дутсан, дээр нь санхүүгийн сахилга батгүй, хариуцлагагүй байснаас болж манай улс саарал жагсаалтад орж, хөл бөмбөгөөр бол торгуулийн шар карт авчихлаа. Энэ явдал хоёр дахь удаагаа давтагдлаа. Энэ нь юу хэлж байна гэвэл, ил тод биш далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний урсгалын эх үүсвэр хаанаас вэ гэдэг нь тодорхойгүй байгаа нь олон улсын сангийн байгууллагуудыг эргэлзээнд оруулж  байна.  Ил тод байдлын тухай хууль, Татварын өршөөлийн тухай хууль далд эдийн засагт эх үүсвэр нь  тодорхойгүй мөнгө эргэлдэх боломж олгоод байна. Дээр нь үл хөдлөх хөрөнгийн гэдэг нэр орж ирээд байгаа, үүнийг цэгцлэх ёстой. Арилжааны банкуудад хийж байгаа аудит бодитой, шударга явагдах ёстой. Энэ нь  улс орны банк, санхүүгийн тогтолцоотой холбоотой асуудал учраас  бид болгоомжлох учиртай. Гэхдээ хариуцлага тооцох асуудал яах аргагүй мөн. Санхүүгийн зохицуулах хороо  үүнд буруутай. Санхүүгийн зах зээл тодорхойгүй, маш замбараагүй байна. Тиймээс тэнд ямар ч дүрэмгүй тоглолт явагдаад байна. Өргөдлийн байнгын хороонд л гэхэд санхүүгийн байгууллагууд, ХЗХ-той  холбоотой  гомдол тасрахгүй нэмэгдээд байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороог   энэ асуудлыг зохицуулах, цэгцлэх хууль эрх зүйн актуудаа оруулж ир гээд  хоёр жил болж байгаа. Манай улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай хууль гаргасан. Түүнийгээ  хэрэгжүүлж, хууль хяналтын байгууллагууд сайн ажиллах  шаардлагатай. Манай улсад ирүүлсэн зөвлөмжид хөрөнгийг хураах, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал бүдэг байна гэсэн байна лээ. Энэ зайлшгүй анхаарах ёстой асуудал. Дээр нь одоо үүсээд байгаа нөхцөл байдал АН-ын үед буюу 2013 онд бий болсон байдалтай уялдаатай. Жишээ нь банкуудтай холбоотой асуудал, үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр их мөнгө гаргасан асуудал, Ил тод байдлын тухай хууль, 33 их наяд төгрөг гаргасан гэх асуудлыг шалгах ёстой. Энд АН, МАН гэхдээ биш бид хамтраад хүндрэлийг  давах ёстой. Хэрэв хар жагсаалтад орчихвол бүр ч ноцтой юм болно шүү дээ.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин