Ирэх онд 303 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит XXVIII хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевци” батлах тухай асуудлыг дэмжих талаар хэлэлцсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НИТХ-аас эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 453 ажил, арга хэмжээ тусган баталсан байна. Энэ оны III улирлын байдлаар 38 арга хэмжээ 40 хувь, 187 арга хэмжээ 70 хувь, 186 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй, хэрэгжилтийн явц 80.2 хувьтай байгаа аж. Мөн цаашид хэрэгжих хэд хэдэн ажлыг IV улиралд хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа аж. 2020 онд нийслэлийг хөгжүүлэх 477 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, түүнд 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Мөн хуралдаанаар нийслэлд тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хотын удирдлага Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оныг  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж төрийн үйлчилгээний, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сахилга бат, хариуцлагын тогтолцоог сайжруулах, орчны тохижилтод иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажилласан” гэлээ. Мөн Засаг дарга С.Амарсайхан үндсэн чиглэлийн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан талаар хэлэв. Заримаас нь дурдвал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, мөн эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөжээ. Эдгээр ажлыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ төвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бусад хууль тогтоомжийн дагуу жил бүрийн эдийн засгийн үндсэн чиглэлийг дүгнэдэг. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралд 30 гаруй ажил хэрэгжих бололцоогүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь хурлаас гарсан шийдвэр нь эргээд төсөв батлагдахдаа улсын төсөвт тусгагдахгүй орхигдох шалтгаанаас болж байгаа. 2020 оны үндсэн чиглэл нь өрх бүрт хүртээмжтэй эдийн засаг, байгаль орчин, ногоон хөгжил, нийгэм,  засаглал гээд таван бүлгийн хүрээнд 477 ажил төлөвлөж байна. Яг одоогийн байдлаар дээрх ажлуудаас шүүгдэж үлдсэн, хуралд оруулж байгаа гол хийгдэх ажлыг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөг шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газар 2020 оны төсвийг хэлэлцэж байгаа. Харамсалтай нь ийм хэмжээний хөрөнгө оруулалт, урсгал зардал нийслэлд хуваарилагдах боломжгүй.  Өнөөдөр нийслэлийн эдийн засгийн байдал, эрхзүйн орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг улсын төсвөөр шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Дээр дурдсан 1.5 их наяд төгрөгийг яаж босгох вэ гэдэгт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, энэ хөрөнгө оруулалтаар төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоон дээр тулгуурлан тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх нь чухал юм байна гэдгийг төлөөлөгчид, хувийн хэвшлийн, Олон улсын байгууллагууд хэлэлцэж, өнөөдрийн төслүүдийг батлахад үр дүнгээ өгнө гэсэн зорилтыг тавьж байна” гэсэн юм. Өнгөрсөн онд нийслэл 208 тэрбум төгрөгийг улсад татан төвлөрүүлсэн бол энэ жил 289 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй ажиллаж байгаа аж.  Засгийн газраас өргөн барьсан төслийн хүрээнд 2020 онд 303 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх зорилттой ажиллаж байгаа юм байна. НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Энэ онд нэг их наядаар нийслэлд хийсэн ажлыг дүгнэх эхний хуралдаан болж байна. Энэ хурлын хоёр дахь хуралдаан дээр нам, эвслийн бүлгүүд хуралдаад Нийслэлийн Засаг дарга хангалттай сайн ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Энэ хуралдааны төгсгөлд хангалттай ажилласан эсэхээс хамаараад Засаг даргад хариуцлага тооцох эсэхийг ярилцана. 2016 онд Нийслэлийн Засаг дарга төсвийн хөрөнгөөр шөнийн гудамжийг байгуулсан, Сүхбаатарын талбайд авто зогсоол барьсан. Үүний дараа одоогийн Засаг дарга эдгээр ажлыг  мөн л төсвийн хөрөнгөөр буулгасан. Иргэд маань нийслэлд яг юуг шинээр хийсэн бэ гэдгийг харж байгаа байх. Нийтийн тээвэр нь иргэдэд хүртээмжтэй эсэх, хогоо бүрэн ачиж байна уу, иргэдийн ахуй амьдрал сайжирч байна уу үгүй юу, өрхийн эдийн засгийн үзүүлэлт сайжирсан уу гэдэгт иргэд хариулна. Миний хувьд нийслэлд шинээр яг юуг хэрхэн хийсэн бэ гэдэгт хариулах зүйл алга” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүх мэдээллийг ирүүлэхийг хүсч байна. Улаанбаатар хотын хүүхдийн паркийн асуудлаар мэдээлэл авахаар газрын албанд андсан. 1.5 сая хүн амтай хотод ганцхан байдаг парк өмнө нь том газартай байсан. Харин одоо газрын багахан хэмжээнд хэдхэн л хүүхдийн тоглоом байна. Бусад газрыг нь ашигладаггүй, өөр зориулалтаар барилга байгууламж барьсан байна. Энэ асуудлыг судалж энэ хурал дээр танилцуулж, авах арга хэмжээг хэлэлцэнэ. Хүүхдийн паркийн газрыг олгохдоо хууль зөрчсөн эсэх, хэний эзэмшил вэ гэдгийг ил тод зарлана. Хууль бусаар эзэмшсэн газар бол газрыг хураан авч, нийслэлээс хүүхдүүддээ зориулан шинээр парк барих асуудал яригдана” гэсэн юм. Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин