Ц.Нямдорж: Ер нь ярьсан, зохих шийдвэр гарсан, жич мэдэгдэнэ гээд хэлчих

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна. Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ. Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. ...УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “...Тэгэхээр Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг дэмжихгүй гэдэг томъёоллоор санал хураачихъя, тэгэх үү. За гараа өргөцгөөчих. Бүлгийн 100 хувийн саналаар Батзоригийг үлдээхээр боллоо. “...Түдгэлзүүлэхгүй” гэдэг санал хураагдлаа. Тэгээд ингэе. Одоо хэвлэлийнхэн орж ирээд, хэвлэлийн хурал хийнэ. Тэгэхээр би Раднаасэд гишүүнийг надтай байж байгаад хуулийнхаа юмыг тайлбарлаач. Би хууль талаас нь үнэндээ тайлбарлаж чадахгүй. Хууль талаас нь зөв тайлбарлах хүн хэрэгтэй байна шүү. Тэгээд Раднаасэд гишүүний ярьсан хэвлэлийн тайлбарыг хараад, бид нар яг тийм маягаар ярьж баймаар байна. Та нар үүнийг сонсчих. Дараа нь гараад буруу зөрүү юм яриад байвал хэцүү шүү” гэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “...Санал хураасан, ингэж шийдсэн гээд мэдээллээд эхэлбэл чинь Халдашгүй хороо гээд УИХ-ын асуудал болоод явчихна шүү. Асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргасан гээд, тэгээд Халдашгүй хороо нь хуралдаад, тэгээд цаашаа явмаар байх юм. Тийм биз. Тэгэхгүй бол УИХ чинь, Халдашгүй хороо чинь зовлонтой байдалд орно шүү. Ер нь ярьсан, зохих шийдвэр гарсан, жич мэдэгдэнэ гэдэг ч юм уу, яадаг ч юм, тэгээд хэлчих” гэж зөвлөжээ. Ингэхэд нь Д.Хаянхярваа “Халдашгүй байдал, хууль зүй хуралдана. Маргааш 11:00 цагаас өмнө шийднэ шүү” гээд энэхүү хуралдаан дууссан байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооын дарга Ш.Раднаасэд нар 18:30 цагийн үед мэдээлэл хийлээ. “...Батзориг гишүүн прокурорын шалгах үйл ажиллагаанд саад болохгүй, дуудсан цагт нь очиж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх боломжтой учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж Ш.Раднаасэд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “...ЖДҮХС-гаас зээл авсан бусад гишүүдийн хувьд энэ онд зээлээ төлөөд, ард түмнээс хариуцлага хүлээх ёстой гэдэг үүргийг Ерөнхий сайд өгсөн. Хуулийн дагуу авсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэсэн юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23 № 210 (6177)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин