Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуухгүй, батална

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улайрч байна.  Ингэхдээ хуулийн дагуу зөвшилцлийн зарчмаар биш хулгай, луйврын аргаар энэ өөрчлөлтийг хийх гэнэ.  Ялангуяа Үндсэн хуулийн төслийн  хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас тэдний хуулийн хулгай улам бүр тодорч эхэлсэн.  Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн ч  энэ зарчмаасаа ухарсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийг өөрчлөхөөр яригдаж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна. Үүнийг ч хуулийн дагуу явагдаагүй, хулгай болсон гэдгийг зарим хуульч хэлж байгаа.   Тэгэхээр МАН-ын боловруулсан  Үндсэн хуулийн төсөл анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн, явцдаа хууль зөрчсөн, сүүлдээ хууль өөрчилж хулгай хийсэн гээд бүрэлдээ жонхуу болж байх шиг байна.   Уг нь  Үндсэн хуулийн төслөө анхнаасаа л ард түмнээсээ асуух байсан юм. Монголын ард түмэнд санал асуулгын зарчмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан түүх бий.  Тэр түүхэн өдөр энэ сарын 20-нд тохиолоо.  Тухайн үед санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494.074 хүн бүртгэгджээ.Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.  Ингэж хоёр том гүрний шахалтаас тусгаар тогтнолтойгоо үлдэж байсан.  Харин энэ удаа МАН ард нийтийн санал асуулга явуулсан бол энэ түүхэн өдөртэй давхцаж,  хуулийн шинэчлэлийн асуудлаа ард түмэн шийдэх байв.  Гэвч МАН ард түмэнд боломж олгохгүйгээр өөрсдийн эрх ашгийн үүднээс зарим хуулийн зүйл заалтыг зөрчсөнөө л үл харгалзан Үндсэн хуулийн төслөө зүтгүүлсээр байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин