Ц.Нямдорж: АН-ын баталсан Ил тодын хууль саарал жагсаалтад нөлөөлсөн

2019-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улс олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагын хяналтанд орсонтой холбоотой асуудлаар албаны мэдээллийг сонслоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зургадугаар сарын 12-оос хойш хэлэлцэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын шийдвэр гарсан байгаа. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг хүлээж авснаар Үндсэн хуулийн журмын тухай болон Дэгийн хуульд өөрчлөлт оруулсан. Бүлэг өнөөдөр хуралдаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зөв гэж үзсэн. Иймээс энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дараагийн хэлэлцүүлэгт оруулах тогтоолын төслийг батлах байх. Мэдээж АН-тай зөвшилцөж байгаа асуудлууд бий” гэв. Харин саарал жагсаалттай холбоотойгоор Монголбанкны дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн “Монголбанк өчигдөр мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгье. Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагад 2004 онд элсч, 2006 онд хуультай болсон. Хамгийн сүүлд 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2013-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ хийгээд ФАТФ байгууллагын хяналтанд оруулсан. Хяналтаа 2017 оноос хойш үргэлжлүүлж байгаад сая зарлаж байна. Цаашид дөрвөн үйл ажиллагаан дээр ажил хийх шаардлагатай байна гэж мэдэгдсэн. ФАТФ хяналтад орсон гишүүн улс орнуудтай холбогдуулж тусдаа мэдэгдэл гаргасан. Гэхдээ “Энэ улс орнуудад аливаа нэг хориг, арга хэмжээ авахыг гишүүн улс орнуудаас шаардахгүй. Эдгээр улстай хамтын ажиллагаатай байгаа бол хяналтанд байгааг харгалзаж үзэж болно” гэсэн утгатай. Түүнээс биш олон улсын картын төлбөр тооцоо зогсох, Монгол Улсад валютын урсгал орж ирэхгүй гэсэн болгоомжлол байхгүй. Хоёдугаарт, Монголбанкны мэдэгдэлд бас нэг зүйл дурдсан нь манай улсын эдийн засаг 6.7 хувийн өсөлттэй байна. Олон улсын санхүүгийн байгууллага, ОУВС энэ өсөлт нэг их өөрчлөгдөхгүй гэж мэдээлсэн байгаа. Дээрээс нь энэ жилийн төсөв ашигтай буюу худалдааны ашиг 1 тэрбум ам.доллар байна. Төлбөрийн тэнцэл өмнөх жилүүдэд алдагдалтай байсан бол энэ жил ашигтай гарч байгаа. Монголбанкны валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт ямар нэгэн доргио үүсгэхгүй, төгрөгийн ханшид нөлөөлөхгүй” гэлээ. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг улс төржүүлэх муу ажлууд хийгдэж байгаа учраас тодорхой нэг зүйл хэлье. 2016 онд 2013-2016 оны үйл ажиллагаанд санхүүгийн үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ хийх үеэр Санхүүгийн ил тодын тухай хуулийг 2015 оны найман сард баталсан. Энэ хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр нэмэгдэж, байснаасаа 150 хувь нэмэгдсэн. Ийм хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтанд хамрагдсан түүхтэй юм. Ил тодын тухай хууль 2015 оны нэгдүгээр сард орж ирээд буцсан. Дараа нь 2015 онд наадмын үеэр орж ирэхэд тухайн үед эрх барьж байсан АН, МАХН хооронд тодорхой уулзалтууд болж, хоёр хууль хүчээр баталсан нь Ил тодын хууль, Өршөөлийн хууль байсан. 2017 оны 5 сард ФАТФ 40 зөвлөгөө өгсөн. Засгийн газар энэ 40 зөвлөмжийн хүрээнд ажиллаад 4-5 бусдыг нь биелүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 11-нд Азийн хамтарсан бүлгийн даргаас надад захидал ирсэн. Энэ захидалд Монгол Улсыг эрчимтэй хяналтанд байлгахыг болиулж, өргөтгөсөн хяналтын төлөвт орууллаа гэсэн. Энэ нь хяналтынх нь хэлбэр зөөлөрч байна гэсэн үг. Биелүүлээгүй 4-5 асуудал гэдэгт мөнгө угаасан хэрэгт шүүх шийдвэр гаргахгүй байна гэсэн нэг гол асуудал. Дараагийнх нь хөрөнгө хураагдахгүй байна гэсэн асуудал бий. Түүнээс эдийн засагт хориг тавигдсан асуудал байхгүй” гэв. Эх сурвалж: www.polit.mn

   
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин