Б.Амгалан: Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг хуулийн дагуу явагдсангүй

2019-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан билээ.  Тэгвэл парламент хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.  Улмаар  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна.  Энэ талаар   хуульч Б.Амгалантай ярилцлаа.   -Та  УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Үндсэн хуулийн төслийн эхний хувилбаруудыг боловсруулах ажилд оролцож байсан гэж ойлгож байгаа.     Ер нь Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг одоо ямар өнгө аястай явагдаж байна вэ? -Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл анхнаасаа тийм муу төсөл байгаагүй. Ард нийтийн саналыг авч, эрдэмтэн, судлаачид боловсруулсан. Улс орны өмнө тулгамдсан цөөнгүй асуудал шийдэгдэх боломжтой тийм л  төсөл гэж ойлгож болно.  Харин Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ  хуулийн дагуу зохион байгуулж чадсангүй. УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Хууль тогтоох байгууллага өөрсдөө  хуулиа зөрчөөд байж таарахгүй. Хууль зөрчвөл мэдээж Ерөнхийлөгч хориг тавьдаг. Цаашлаад Үндсэн хуулийн маргаан ч гарахыг үгүйсгэхгүй.  Баталсан шийдвэр нь хүчингүй болж ч болно шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа дараа зөрчлөө. Ялангуяа хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсөлд анхнаасаа байгаагүй хэдэн саналыг УИХ санал хурааж, төсөлдөө тусгасан. Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй шинэ санал гаргах нь хуулиар хориотой. Миний олж харснаар хууль зөрчигдсөн таван  санал хураагдсан. Тухайлбал, шүүхийг тойргийн журмаар байгуулах санал төсөлд нэмэгдсэн байна лээ. -Тэгэхээр анхны оруулсан төслөөс нэлээд өөрчлөгджээ? -Тийм ээ. Цаашлаад ард нийтийн санал асуулгыг ямар зүйлээр явуулахыг хориглох, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох зэрэг хэсэг, заалт хууль бусаар төсөлд тусгагдсан. -Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас ийм хууль зөрчсөн алдаа, гажуудал гарч байна. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн төсөл цааш явах боломж байна уу? - Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хуулийн дагуу хийсэнгүй гээд Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг УИХ хүлээн авсныг зөв алхам гэж харсан. Гэтэл хоригийг хүлээж аваад алдаагаа зассангүй. Дахиад л хууль зөрчөөд явчих юм. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор хоёр хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилжээ.  Яг ямар агуулгатай хууль баталчихсныг мэдэх хүн алга. Энэ бол үнэхээр хуулийн том зөрчил юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн  хэлэлцүүлэг шулуухан хэлбэл жонхуу болж байна. -Эдгээр хуульд ямар өөрчлөлтүүд орчихов.  Парламент бараг хэлэлцээгүй шууд баталчихсан? -Г.Занданшатар дарга шууд алх цохиод баталж байгаа харагдсан. Улс орон даяар л харсан. Харин хуулийн төсөл нь олдож өгөхгүй байна. Эсхүл УИХ-ын дарга санаанаасаа зохиогоод хууль батална гэж байхгүй. Тэр хуулийн төслүүдийг нь бэлдэж өгсөн хүмүүс байх л ёстой.  УИХ-ын цахим хуудсанд УИХ-аар хэлэлцэгдэх бүх хууль, тогтоолын төслийг байршуулдаг. Ороод үзэхээр байхгүй. Цааш нь сонирхоод хуралдааны тэмдэглэлүүдийг үзье гэхээр бас байхгүй. Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдэхээр нь энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж гарах байх.  Энэ хоёр хуулийн өөрчлөлт анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн учраас  Ерөнхийлөгч дахиад хориг тавих болов уу.   Үүнийг нь УИХ хүлээж аваад алдаагаа засах нэг боломж байна.  Эсхүл Үндсэн хуулийн Цэц хамгийн сүүлчийн найдвар юм даа. Эх  сурвалж: Зууны мэдээ сонин  2019.10.21 №208 (6175)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 48 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин