Ц.Даваасүрэн: 2020 онд бид нар ялахгүй шүү

2019-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЖДҮ-тэй холбоотойгоор зарим  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол  УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг. Хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “…УИХ дээрээ үүрээд гарчихъя гэж байгаа юм байна гэж ойлголоо. 2020 онд бид нар ялахгүй шүү. Хоорондоо муудалцах юм гарна. Жаахан байр суурьтай, тавтиртай байж сур. Яг үндсэн эрх ашиг дээрээ харин гэрээ шатаачихгүй авч үлдэх хэрэгтэй дээ. Тийм учраас заавал намаараа оруулах гээд хэрэггүй байх. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хувь хүн гэж ойлгож болохгүй. Одоо ингээд зүгээр хэн нь эхлүүлсэн юм мэдэхгүй. Яагаад УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлдөг учраас халдашгүй эрхтэй байдаг. Ард түмнийг төлөөлж байгаа учраас тэр хүнд ямар ч юм тохиолдож болно. Тэрнээс хамгаалах гэж байгаа юм. Үндсэн хуульдаа байгаа шүү. Үнэхээр зайлшгүй нотлогдсон, газар дээрээ нотлогдсон бол өөр хэрэг л дээ. Шалгах хэмжээнд нэгнийгээ, ялангуяа ард түмний төлөөллийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх учир дутагдалтай. Дараа нь яах юм бэ. Одоо нотлогдсонгүй гэх юм уу, юу гэх юм бэ. Аль эсвэл казино шиг янз бүрийн тэлээ, үзэг болоод явчих юм уу. Бидэнд өмнөх туршлага бий. УИХ бол ард түмний төлөө явж байгаа хүн дархлаатай байх ёстой. Үүнийг буруугаар ашигладаг байж болохгүй. Ер нь тэгээд сүүлийн үед ажиглаад байхад төмсөгдөнө гэдэг юмаар бүх юмыг хумих, магадгүй Үндсэн хуулийн тэр чигээр нь явуулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэдэг юм уу, иймэрхүү юмнууд үнэртээд эхэлж байна шүү дээ. Тийм учраас УИХ-ын гишүүн халдашгүй байж энэ олон түмний эрх ашгийн төлөө зогсож чадна гэж бодож байна” гэв. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин