Тендерийн агентлаг Шадар сайдын бус  Ерөнхий сайдын мэдэлд байна

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож,  2020 оны Төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа. Ерөнхий сайдын мэдээлэлд Ирэх онд зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, татварын ил тод байдлыг хангах,  ипотекийн зээлээр орон сууц авсан бол татварыг нэмэх, буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байгааг дурдав. Мөн тэрээр “Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг шинэчлэх, дэд бүтэц, зам талбайг 2020 онд шинэчилж дуусгана. Бид хилээрээ буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй гэсэн үг.  Аялал жуулчлал, гадаад худалдаа, байгаль экологи, хуурайшилт, хөдөө аж ахуйн өсөлтийг дэмжих,  нийгмийн хэрэгцээ шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулалт 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн олон жил царцсан төслүүдийг нэмж тусгасан” гэлээ.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Бид жил бүр төсвөө яаж ийж байгаад баталж байна. Улс орны хөгжлийн төсөв болгох чиглэлд ярихгүй байна. Төсвийн төлөвлөлт маш муу, батлагдсан төсөв нь амьдрал дээр хэрэгжихдээ олон хүнд суртлын шат дамжлага дамждаг, хэрэгжсэн ч чанаргүй байдаг гэдгийг иргэд байнга хэлдэг, шүүмжилдэг шүү гэлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Өнгөрсөн гурван жилийн төсөв ард иргэдэд хүртээл болж очоогүй нь үнэн. Хөрөнгө оруулалтын хуваарилалт туйлын шударга бус. Ямар ч эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг харгалзаж үзээгүй. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум төгрөг, Сүхбаатар аймаг 30 тэрбум байх жишээтэй. Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт мөн үү. Хэрэв мөн бол үүнийгээ нотолно уу. Энэ санаатай юм уу, улстөрчдийн тохиролцоо юм уу. Мөн есөн тусгай санг хассан ч Ирээдүй өв санг  корпораци болгоно гэжээ, ямар учиртай вэ. Соёл, урлагийн сан гэж байхад Кино урлагийн санг гэж бас юу вэ. Энэ төсвийн урсгал зардал дотор төрийн албан хаагчдын бусад зардалд юу тусгасан бэ. Үүнийгээ туйлын зөв гэж хэлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлэв. Үүний дараа  чуулганаар  УИХ-ын Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөл нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн байгуулагдах, үйл ажиллагаагаа эхлүүлэх Худалдан авах ажиллагааны газар байгуулах,  талаар зарим арга хэмжээ авах асуудлыг тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдад харьяалуулах санал оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд Шадар сайдад харьяалуулах горимын санал гаргасан байна. Засгийн газрын зүгээс Шадар сайдын харьяанд бус Ерөнхий сайдад хамаарсан нь зөв гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон юм.  Тэрээр “Дотоод хэргийн яам гэдэг нь ЗГХЭГ. Энэ нь Ерөнхий сайдын ажлын албаны өдөр тутмын албыг гүйцэтгээд явдаг. Тиймээс Ерөнхий сайдын харьяанд  байх нь зүйтэй юм. Агентлагаа Ерөнхий сайдын харьяанд байж хөгжлийн бодлоготойгоо уялдуулах нь чухал гэсэн юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин