Х.Болорчулуун: ЖДҮ авсан хүмүүс нийлж байгаад уучлалт гуйх юм уу

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЖДҮ-тэй холбоотойгоор зарим  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол  УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг. Хурал дээрУИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…ЖДҮ-гийн зээлийн асуудлаар нийгэмд жинхэнэ давалгаа үүсчихээд байна л даа. Үүнийг би зөв гэж байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд ийм олон гишүүдээс гадна төрийн алба хашдаг томчууд, прокурор, цагдаагийнхнаас авахуулаад ийм хүмүүс ЖДҮ-ээс зээл авсныг сонсоод гайхаж байна. Тэгэхдээ энэ ганцхан энэ жил биш. Урьд өмнө хоёр, гурван жилийн өмнө ч гэсэн яг л ингэж авч байсан шүү дээ. Энэ болгоныг гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд үүн дээр сөрөг хүчин, Ерөнхийлөгч хүртэл алгаа үрээд, алга ташаад ёстой шархан дээр нь давс үрнэ гэгч болж байх шиг байна. Өнөөдөр Ерөнхий сайд маань индэр дээрээс “…Уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийг сонгуульд дэвшүүлэхгүй шүү” гэж хэллээ. Одоо уучлалтыг ээлж ээлжээр, нэг нэгээрээ уучлалт гуйх юм уу. Эсвэл нийлж байгаад гуйх юм уу. Үүнийг бас асуучихъя. Ер нь уучлалт гуйна гэдэг чинь эргээд бас л нэг улс төрийн асуудал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болно доо. ЖДҮ-ээс зээл авчихаад зориулалт бусаар банк бус руу явуулчихсан, уул уурхай, худалдаа наймаа руу оруулчихсан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй шүү” гэв. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин