Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд эрчтэй, мөн хурдтай

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.Энхбулаг Хөгжим судлаач Хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын аль ч уран бүтээлийг сонсоно гэдэг сайхан сэтгэлийн дохиур мэт санагдана. Сайхны мэдрэмжийг, хөгжмийн уран бүтээлийн, тэр дундаа хөгжмийн ая, аялгууны гоо сайхныг тэндээс л хүртэж байдаг юм. Хүн - нийгмийн хөгжлийн хурд гүйцэгдэхийн аргагүй хурдалж байгаа энэ цаг үед түүний хөгжмөөс сайхан муухайн шалгуур болох гоо таашаалыг, эгшиг - хэмнэлийн сайхны мэдрэмжийг олж авч байдаг юм. Тэр л жишигээр түүний сүүлийн үеийн шинэхэн уран бүтээлийн нэгээхэн хэсгээс олж сонслоо. Энэ бол морин хуур ба симфони найрал хөгжимд зориулсан “ТОККАТО”, симфони найрал хөгжимд зориулсан “ЭРЧ БА ХУРД” хэмээн нэрлэсэн удиртгал хөгжим байгаа юм. Хөгжмийн урлагийн түүхийг “шүүрдэж” байхад хөгжмийн зохиолчдын зохиомж, бичлэгийн мөн агуулга, сэтгэлгээний хэв маяг хувьсан өөрчлөгдөх нь олонтаа тохиолдолдоно. Дээрх хоёр хөгжим бол тэдгээр тохиолдлын жишээ гээд тэмдэглэхэд буруудахгүй гэж найдна. Учир нь дээрх зохиолууд нь олон жилийн дадлага туршлагатай, олон тооны уран бүтээлийн ард гарсан Мөнхболд хөгжмийн зохиолчийн хувьд шинэ өнгө аясыг эрэлхийлсэн, хайсан, тэгээд гаргаж ирж ядсан гэмээр бүтээлүүд байлаа. Хөгжмийн зохиолчийн маань суурь боловсрол, мэргэжил зэргээс хамаарч түүний өмнөх бүтээлүүд нь түлхүү өрнийн маягтай байгаад, бид тэндээс боломжийн хэрээр сайхныг сонсож мэдэрч байсан бол энэ удаад харин “залуу” хүний эрч хүчийг мэдрэх боломжтой боллоо. Морин хуур болон симфони найрал хөгжимд зориулсан “Токкато” бол дээрх эр хүчийн илэрхийлэл. Сонсоход уйдамгүй хөгжим. Уйдамгүй гэдэг нь хэлбэр бүтцийн хувьд хэсэг бүлгүүдийн ялгарамжийг хурц тод гаргаж өгсөн, гаргахын үндэс нь хөгжмийн хэллэг, фактурын сонирхолтой арга барилуудыг сонгон хэрэглэсэн байгаа юм. Үндэсний монгол хөг хэмнэлийг багтаасан, агуулсан, мөн дээр нь морин хуур хөгжмийн зэмсгийн онцлогийг гаргаж чадсан бүтээл юм. Халх жононгийн татлагыг орчин үеийн хөгжмийн, мөн дээр нь өрнийн хөгжмийн токкато төрлөөр илэрхийлсэн байдаг нь сонирхолтой сайхан, сонсмоор “амттай” хөгжим болгосон аж. Өрнийн хөгжмийн урлагт “токкато” гэдэг нь товчхондоо гэхэд “тачигнасан хэмнэл” гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр тэрхүү хэмнэлийг морин хуур хөгжмөөр илэрхийлэх нь хөгжимчнөөс өндөр түвшний ур чадвар шаардана. Бидний дахин дахин хэлэх дуртай “Сайн хөгжимчин байвал сайн зохиол гарна, сайн зохиол байвал сайн хөгжимчин гарна” гэдэг үгийн нотолгоог энэ бүтээлтэй холбон санагалзахад илүүдэхгүй. Сонсоход сайхан бүтээл. Сонгоод авахад харин морин хуурчийн шандсыг шалгах тийм л “Токкато” болсон байна. Харин хөгжмийн зохиолчийн маань дараачийн шинэ бүтээл бол симфони найрал хөгжимд зориулсан “Эрч ба хурд” хэмээн нэрлэсэн удиртгал хөгжим. Энэ хөгжим нь өөрийнхөө нэрээр зохиолынхоо мөн чанарыг тодорхойлж өгнө. Ямар ч арга байхгүй эрч хүч байна, хурд байна. Орчин цагийн монголын хөгжмийн урлагт тэр бүр тохиогоод байдаггүй эрч, хүчтэй хөгжим бол “Эрч ба хурд” хэмээх удиртгал хөгжим. Аливаа концертын хөтөлбөрт оруулахад тоглолтыг “өргөөд” гарах ач холбогдол бүхий зохиол юм гэж бодогдож байлаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

12 цаг 28 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

20 цаг 8 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

20 цаг 8 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06