С.Бямбацогт: Батзориг санамсаргүй алдаа гаргасан, тэр алдаанд нь бүгдээрээ оролцсон

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна. Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ. Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. ...УИХ-ын гишүүн Б.Жавхлан “...Нэг нөхрийн маань асуудал яригдаж байна. Гишүүд минь бүгдээрээ “...Батзориг гишүүн ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг дээр санал нэг байгаа. Би ч санал нэг байна. Батзориг гишүүний холбогдож байгаа асуудалд гишүүд маань, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдоод явж байна. Хувиа бодож энэ үйлдлүүд дээр оролцоогүй гэдгийг бид бүгдээрээ эрх биш харж байгаа байх. Тэгэхээр чөлөөлсөн ч, чөлөөлөөгүй ч дараагийн цохилт бидэн дээр, УИХ дээр ирдгээрээ ирнэ. Нам дээр ч ирнэ. Улс төрийн цохилтууд ирнэ. Лүндээжанцан гишүүн “...Ялагч байхгүй тулаан” гэж хэлллээ. Санал нэг байна. Нэгэнт ялагч байхгүй тулаан бол бид дундаасаа яллагдагч гаргаж шийдэх нь буруу зүйл. Тийм учраас иймэрхүү өнцгүүдийг та бүхэн нэмж бодоорой. Засгийн газрын гишүүд маань хоорондоо засаг дээрээ ярилцсан уу, ярилцаагүй юм уу сайн ойлгосонгүй. Нямдорж гишүүний хэлж байгаагаас харахад засаг дээрээ нэгдэж ярилцаагүй юм шиг байна. Энэ гарч байгаа мэдэгдэл, ярьж байгаа мессежүүд маань Засгийн газрыг УИХ-аас нь холдуулаад байгаа юм шиг ийм мэдрэмж төрж байна шүү. Яах вэ, шинэ гишүүд бид нарыг ингэдэг. Гурав, дөрөв, тавдугаар эгнээнд зогсож бид мэдээлэл сонсдог. Буруу зөрүү мэдээлэл авч, буруу зөрүү юм ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ та бүхэн маань авахыг нь аваад, гээхийг нь гээгээд сонсоорой. Намын дарга, Ерөнхий сайдын хувьд 65 кноп, 65 гишүүн гэдэг бол бурханы бэлэг. Дахиж ингэж цуглах юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Мэдээж ард түмний дэмжлэг бидэнд хэрэгтэй байлгүй яах вэ. Намд, улс төрд хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа 65 кноп, 65 гишүүн гэдэг бол таны халаасанд байгаа маш том зэвсэг шүү. Үүнийг эрх биш та бүхэн минь сайн ойлгож байгаа байх. Тэгэхээр Засаг ч бай, УИХ ч бай, нам ч бай бүгд нэг өнгөн дээр байж энэ хүнд давааг давж гарах нэг өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр намыг, Засгийн газрыг, УИХ-ыг нэг гарт зангидаж энэ хүнд даваагаа давж, дараагийн ялалтад хүргэх ухаан, увидас танд байгаа гэж энэ УИХ итгэж бүхий л боломжуудаараа таныг хангаж ажиллаж байгаа. Хуульч биш болохоор Үндсэн хуультай холбоод яриад ирэхээр үнэхээр мэдэхгүй юм. Энэ Үндсэн хуулийн талаар цор, цор гэж бас л болоогүй юм биш үү. Тэгэхээр энэ бүхнээ том зургаар нь хараад ярилцаад их зөв дүгнэлт гаргаад явахад энэ Засгийн газарт нэгэнт итгэл үзүүлсэн УИХ чинь цаашид үргэлжлүүлээд үйл ажиллагааг чинь дэмжээд явахад бэлэн байгаа шүү дээ. Итгэл алдарчихаагүй байна. Тийм учраас бүх боломжууд Засгийн газарт, Намын даргад байгаа гэж харж байна. Сая болсон ч, болоогүй ч яаж ийж байгаад бид чинь 2019 оныхоо төсвийг батлаад авлаа шүү дээ. Үүгээр бидэнд маш боломжууд ирж байгаа. Бага гэж голох юм алга. Найм, наймыг бид тойрог тойрог руугаа ямар ч байсан чиглүүлээд авсан. Энэ юмнуудаараа 2019 онд ажлаа хийгээд 2020 он руугаа, сонгууль руугаа явахад хугацаа их бага байна. Гэхдээ бидэнд боломж байгаа шүү дээ. Үүн дээр ухаан гаргаарай гэж дарга нар удирдлагуудаасаа хүсье” гэлээ. Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт “...Энэ 76-гийн оронд 760 хүн ороод ирчих юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Энэ олонх болсон намын оронд 27 нам УИХ-д олонх болчихож магадгүй гэсэн горьдлого тээж байгаа. Ийм л цаг үед бид ажиллаж амьдарч байна. Яг үүнийгээ бид нар яримаар байна. Хэзээ ярих юм бэ. Өнөөдөр яах вэ, Батзориг сайдын тухай ярьж байгаа асуудал дээр өнөөдөр Засгийн газрын гишүүнээс огцруулаад улс төрийн хариуцлага тооцчихлоо. Нэг хэрэг дээр хоёр дахин хоёр хариуцлага тооцдоггүй ээ. Тийм болохоор маргааш Батзориг сайдыг бид нар аваад үлдэх нь зөв байх аа. Энд жудаг, ноён нуруу, хүн чанар гэж байх ёстой. Яах аргагүй салбартаа сайн ажиллаж байсан. Санамсаргүй алдаа гаргасан. Тэр алдаа гарахад нь бид нар бүгдээрээ оролцсон. Тийм болохоор энэ талаас нь бид нар харах ёстой байх. Ганцхан гол хэлэх гээд байгаа юм гэвэл яавал энэ 65 гишүүн маань эв найртай байх вэ, яавал дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх вэ. Яавал үүсээд байгаа нөхцөл байдлыг аль болох хохирол багатай даван туулах вэ? Тэгээд цаашлаад яавал 2020 оны сонгуульд илүү амжилт гаргаж олонхийн байр сууриа хадгалж үлдэх вэ гэдэг дээр бид нар ойлголт нэгтэй, амь нэгтэй, сэтгэл нэгтэй, санаа нэгтэй болчихомоор байна. Тэгэхгүй, бие биедээ битүүхэндээ гомдоод, тунирхаад бие биеийнхээ эсрэг хөөрхөн жижигхэн чимхсэн ил далд, хар цагаан PR хийгээд, бие биеэ хорлох гээд суугаад байх утга алга. Би хар харагдчихлаа, 65-уулаа хар болчихъё гэдгийг зарим гишүүд нь хийгээд байгаа, тэрийг мэдээд байгаа. Өнгөрсөн жил Эрдэнэбатын Засгийн газрыг хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өглөө гэдгээр огцруулсан. Концесс авлаа гэдгээр огцруулсан. Алтанхуягийн Засгийн газрын, Сайханбилэгийн Засгийн газрын, Бат-Үүлийн хийсэн 100 концессыг ярихгүй мөртлөө Эрдэнэбатын Засгийн газрын долоон концессыг ярьсан. Шууд өрөөр хийсэн концесс ярихгүй мөртлөө сонгон шалгаруулалтаар 2013 онд хийсэн концессыг ярьж байгаад бид нарыг огцруулсан. Одоо тийм байдлаар дахиад балбаад, нүдээд байвал би тэсэхгүй ээ, тэвчихгүй. Би шалгуулсан. Одоо бүгдийг нь шалгая. Бүгдийг нь гаргаж ярьцгаа л даа, та нар. 100 концессоо ярь, 247 концессоо ярь. Тэрийг чинь би ярихгүй байгаа шүү дээ. Зах яах вэ гээд хүн чанар, жудаг гаргаад хэлмэгдээд огцорсон шүү. Яршиг гээд өнөөдөр уужуухан сууж байгаа. Тэгж байхад дахиад балбаад байж болох юм байна гэсэн байдлаар бие биедээ хандмааргүй байна. Эцэстээ бид өөрсдөө хохирно. Жоомоо алах гээд гэрээ шатаана. Үүнийгээ бодож, үүнийхээ төлөө ажилламаар байна. Ийм байдалтай байгаад байвал бид нар юун 2020 онд ялах, юун 2020 он хүрэх вэ. Өнөөдөр УИХ-ыг тараах асуудал яригдаж байна шүү дээ. Ийм юм руу явна шүү. Эцсийн эцэст төрийн эрх барих дээд байгууллага шүү энэ УИХ. Тийм болохоор бид нар энэ УИХ-ынхаа, намынхаа, Засгийн газрынхаа нэр хүндийг яаж хамгаалах вэ, яаж хамтдаа байх вэ, яаж ойлголцох вэ гэж явмаар байгаа юм. УИХ-ын ар талд МАН-ын нэр хүнд, МАН-ын ар талд Засгийн газрын нэр хүнд бий. Энэ гурав салшгүй холбоотой. Нэг зоосны хоёр тал гэдэгтэй адилхан. Унавал хамтдаа унана, босвол хамтдаа босно. Бие биеэсээ салаад, холдоод, бие биеэ дээш нь доош нь хийгээд, УИХ, Засгийн газар, нам нь тус тусдаа PR, тус тусдаа бодлого явуулаад зарим юмаа хойд зүгийн хар овоохой руугаа чихчихээд ингээд явна гэж байхгүй ээ” гэв. Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин