Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “...Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орох болзлоо хангалаа” гэх мэдээлэл бүтэн жил шахам яригдлаа. Одоо бүр өнөө маргаашгүй болчихсон гэж мэдээлж байна. FATF гэдэг нь 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр байгуулагдсан Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага юм. Монгол Улсын хувьд FATF-ын гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлэг /APG/-ийн гишүүнээр 2004 онд элссэн байдаг. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогдож чадсан орнууд эдгээр байгууллагын болдог байгаа юм. Хэрэв зохих шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн хар, саарал жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг ажээ. Монгол Улсын хувьд FATF-аас байсгээд зөвлөмж авдаг. Шалгуулдаг. Муу авдаг. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан. 2014 онд азаар шахам саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй. Ер нь FATF-ын хар, саарал жагсаалтад багтана гэдэг ямар ч улсын хувьд “санхүүгийн нокаут” болдог. Одоо манай хаалгыг тогшиж буй саарал жагсаалт гэхэд л ирэх он жилүүдийн ирээдүйг тун бүрхэг болгох юм. Саарал жагсаалтад багтвал олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах, тухайн жагсаалтад орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох зэрэг хортой. Энэ талаар мэргэжлийн хүмүүс хэлээд эхэлсэн байна. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “...Ямар ч улсын хувьд FATF-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Одоогийн орчин үеийн эдийн засаг бол зөвхөн санхүүгийн систем биш. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ” гэсэн байна. Бас ОУВС-гийн Монгол Улсад ажилласан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “...Монгол Улс саарал жагсаалтад орох асуудал нь ОУВС-гаас шууд хамаарахгүй. Олон улсын APG, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын хийсэн үнэлгээний хүрээнд яригдаж байгаа асуудал. Валютын сангийн зүгээс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд техникийн туслалцаа үзүүлсэн байгаа. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн боловч хэрэгжүүлэх тал дээр асуудалтай байгаа. Хэрэгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэсэн зүйл яригдаж байгаа” гэж байгаа юм. Яг одоо саарал жагсалтад орохоор яригдаад байгаагийн гол шалтгаан нь APG, FATF-аас бараг хоёр жилийн өмнө зөвлөмж ирүүлсэн байна. Түүнд мөнгө угааж байж болзошгүй олон асуудалд Монголбанк хяналт тавьж чадаагүй. Арилжааны банкууд ийм асуудалд холбогдсон. Мэдээллээ нууцалдаг. Ил болсон мөнгө угаах гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж чаддаггүй. 2011 оноос хойш нийт 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн ч хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон гэх тоон мэдээлэл бий. Мөн Эдийн засгийн өршөөлийн хууль баталж энэ бүхнээ зохион байгуулалттайгаар нуун дарагдуулсан зэргийг дурдсан. Эдгээр зөрчлөө арилгахыг зөвлөсөн. Гэтэл эдгээр нь биелээгүй. Тэр байтугай, сүүлд FATF манай арилжааны банкуудад дээрх асуудлаар шалгалт хийх гэхэд Монголбанк жил гаруй гүрийгээд саяхан шалгуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс APG, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын итгэлийг алдсан гэсэн үг. FATF, APG-гийн үнэлгээгээр гарч ирсэн зөрчлүүд, түүнийг биелүүлэх улс төрийн болоод бусад хүсэл эрмэлзэлгүй байгаа зэрэг нь “...Саарал жагсаалт руу алхаад марш” гэхийн үндэс болоод байгаа юм. Үүнийг нуугаад байх шаардлагагүй болсон. Тиймээс одоо саарал жагсаалтад орсны бурууг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, АТГ, прокурор, шүүх рүү чихээд “хааж” магадгүй болоод байна. Ингэх бэлтгэл хангагдаж байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Эдгээр албан тушаалтнууд үүнд огтхон ч буруугүй гэвэл бас худлаа. Зохих хэмжээгээр хариуцлага яригдаж таарна. Гэхдээ хамгийн гол хүнийг өнөөг хүртэл ярилгүй явж ирсэн. Өнөөх нь ч чимээгүй суугаад байдаг. Тэр хүн бол Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж юм. Тэрээр ХЗДХ-ийн сайдын хувьд энэ Үндэсний зөвлөлийг тэргүүлдэг байна. Угтаа саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ гэсэн үг. Тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдсон, сүүлд томилогдоод хоёр жил болж буй Ц.Нямдорж өөрөө энэ талаар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. FATF, APG-гийн сүүлийн сануулга ч түүнийг сайд болсноос хойш иржээ. Гэвч тэр ажилласангүй. Монгол Улс саарал жагсаалтын босгон дээр ирэв. Ингэж хэлэх үндэслэл байгаа юм. Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг FATF-ын 2016-2017 оны харилцан үнэлгээний техник хэрэгжилтийн үр дүнтэй байдлын үнэлгээг хангах үүднээс байгуулсан байна. Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм байна. Үүнийхээ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 17-нд Мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газраар батлах тухай шийдвэр гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөөг баталсан. 2018 оны нэгдүгээр сарын 3-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраар хэлэлцүүлсэн. 2017 оны хоёрдугаар улирлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудын тайланг Засгийн газарт танилцуулсан гэж байгаа юм. Харамсалтай нь үр дүн гарсангүй бололтой. Бодит байдал нь л ийм юм. Тиймээс ирэх сард Парист болох хурлын шийдвэрийг л харж суухаас өөр аргагүй болжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.16 №205 (6172)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 47 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин