Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ

2019-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЖДҮ-тэй холбоотойгоор зарим  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол  УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг. Хурал дээр хамгийн түрүүнд үг хэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байв. Тэрээр ““…Энэ их амаргүй асуудал. Бид 65 дотроосоо нэгийгээ явуулсан. Одоо 64 дотроосоо дахиад нэгийгээ явуулах уу, үгүй юу гэдэг асуудал ярих гэж байна. Хэцүү асуудал шүү дээ. Би дүрэм, журам зарчмынхаа дагуу ярья гэдэг горимын санал гаргаж байгаа юм. Энэ намд сүүлийн үед дүрэм, журам, зарчим алдагдаад удлаа. …УИХ-ын гишүүнийг Их Хуралд нэр дэвшүүлэхэд Намын Удирдах зөвлөл нэр дэвшүүлдэг. Намын Бага хурал нэр дэвшүүлдэг. Удирдах зөвлөлөөс гараад. Одоо энэ энэ гишүүнийг эгүүлэн татуулах асуудал дээр Намын Удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн, Намын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргах ёстой. Гантулга гишүүнийг эгүүлэн татах дээр ийм зарчим алдагдаад явсан шүү. Тухайн үед би хуралд байхгүй, Эрхүүд ажилтай явж байсан. Занданшатар сайд бид нар. Одоо энэ нэр дэвшүүлсэн энэ бүрэн эрхтэй улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшүүлдэг нь байгууллага нь эргүүлээд энэ хүмүүсээ татах асуудлаар улс төрийн шийдвэр гаргах ёстой. Намын Удирдах зөвлөлийг хуралдуулах ёстой гэж би бодож байна. Сүүлийн нэг жилийн дотор Намын Удирдах зөвлөл хоёр, гуравхан удаа хуралдлаа. Содбаатар сайдыг томилоход хуралдлаа. Халтар дэд сайдыг томилоход нэг хуралдлаа. Бусад бүх аймгийн дарга нарыг, Нийслэлийн намын хорооны даргыг шийдэхэд нэг хуралдсан. Бүгдийг нь мессэжээр, е-майлээр авч байгаа шүү дээ. Энэ зарчмыг бид хэзээ болих юм. Тийм учраас би дүрэм журмынхаа дагуу, зарчмынхаа дагуу явъя гэсэн ийм зарчмын бөгөөд горимын саналыг гаргаж байна. Намын Удирдах зөвлөл хуралдаж ер нь энэ үүсээд байгаа нөхцөл байдлаа ярих хэрэгтэй гэсэн горимын санал гаргав” гэсэн байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 48 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин