Урвагчтай уулзсан Ерөнхий сайдыг хэн гэх вэ?

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын нууц товчооны 186 дугаар зүйлд “...Агтач Хөхөчү буцаж ирээд Чингис хаанд очиж: "Сэнгүмийг тийнхүү цөлд явган хаяад ирэв""гэж ярилцсан үгээ бүрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: "Гагцхүү эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчү, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгүй хүн" гэж цавчиж алав”, 200 дугаар зүйлд “...Угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. ...Чингис хаан зарлиг болруун “...Хаан эзэндээ халсдан хүнийг яаж орхих вэ. Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ. Хаан эзэндээ халсдан харц ардыг ураг төрлийг нь хүртэл устга” гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халсдан ардыг алав. Мөн XVI зуны сүүлээр Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захируулан явуулсан хөвгүүн Арслан тайж нь шарын шашны талд орж, эцгээсээ  урван V Далай ламд мөргөсөн. Цогт хунтайжийн шадрууд ирж мэдүүлсэнд ихэд бухимдан  урвагч хүүгээ егүүтгэх зарлиг болгосныг шадар хиа нар ёсоор болгосон байдаг. Эдгээрийг нуршихын учир нь Монголын хаад ноёд итгэлийг эвдсэн урвагчийг үздэггүй байсныг хэлэх гэсэн хэрэг. Таван жилийн өмнө дөө, чих дэлдийлгэж, ам ангайлгасан нэгэн мэдээлэл тарсан. УИХ-д Баян-Өлгийгөөс хоёр ч удаа сонгогдож байсан Х.Жекей Монгол Улсын харьяатаас гарч, Какахстаны иргэн болсон юм. Тэрээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хүртэл дэвшиж, дараа нь ХХЕГ-ын дэд дарга болж, Бригадын генерал цол хүртсэн. Мөн Монгол Улсын цэргийн шинжлэх ухааны  доктор, профессор болсон байв. Түүнийг тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж байгаа гэх мэдээлэл ч цацагдаж байлаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны гуравдугаар сарын 28-нд “... Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэсэн зарлигийг гаргасан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дараа Х.Жекей “Монголын ард түмэнд” гэх захидал илгээж байв. Түүндээ “...Намайг “Тагнуул байсан, эх ороноос урвсан урвагч” гэжээ. Манай нүүлдэлчин ард түмэнд "усын уусан худаг руугаа бүү нулим" гэдгийн адил Монгол Улсаас Казахстанд шилжин суурчиж амьдарч байгаа олон мянган түмнээс нэг ч тийм асуудал байхгүй бөгөөд цашдаа ч тийм бөлгөө. Учир нь хоёр улсын хооронд дайсагналцах үзэл бодол, улс төрийн хувьд зөрчилдөөн асуудал байхгүй гэдэг нь ойлгомжтой юмаа. Тиймээс энэ бол дэндүү гүтгэлэг "миф" улстөржилт болон бусад шалтгаантай "үлгэр" мөн.  Та бүгд мэдэж байгаа Монгол Улсын ерөнхийлэгчиийн зарлигаар хуулийн заалтын дагуу "иргэнээс гарсан тул" надад олгосон "Бригадын генерал" цол хураагдсан тухай зарлиг гарсан. Хууль бол хууль, үүнд би харамсахгүй” гэсэн байдаг. Гэвч Х.Жекей нь монголчуудын хувьд Урвагч нэртэй хоцорсон. Монгол Улсын нууцтай хамааралтай алба хашиж байгаад гэнэтхэн алга болж Казахстанд очсон Х.Жекейг өөр хэн гэх вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Ерөнхийлөгч зарлигдаж Бригадын генерал цолыг нь хураасан явдал бол Х.Жекейг урвагч хэмээсэн л хэрэг юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө Казахстанд айлчлахдаа Монгол Улсын иргэн асан Х.Жекейтэй тун чиг дотно уулзалдаж, түүнийгээ баталгаажуулсан зураг авахуулсан нь цахим сүлжээнд таржээ. Үнэнийг хэлэхэд монголчууд үүнийг тун таагүй хүлээж авч байна. Урвагчийг урвагч л гэнэ. Харин урвагчтай уулзаж дотноссон Ерөнхий сайдыг хэн гэх вэ?!   Эх сурвалж: polit.mn Б.Дамдин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин