Төсвийн ажлын хэсэг байгуулахаар болов

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын бүлэг 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Бүлгийн хурлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.   -МАН-ын бүлэг төсвийн хуульд ямар байр суурьтай байна вэ? -Засгийн газар 2019 оны есдүгээр сарын сүүлээр 2020 оны төсвийг өргөн барьсан. Төсвийг өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн тэнцлийг хоёр их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар өргөн барьсан. Бүлэг төслийг хэлэлцээд, хэд хэдэн ололттой тал байна гэж үзлээ. Нэгдүгээрт, МАН-ын 2016 онд сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүд тусгагдсан байна. Ялангуяа нийгмийн хамгаалал чиглэлийн амлалтууд төсөвт тусгаснаар биелэх юм байна гэж харагдаж байна. Хоёрдугаарт, 2018-2019 оны хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. УИХ-ын даргын захирамжаар төсвийн ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт цөөнхийн бүлэг АН-аас гишүүд оролцоно. Ингээд төсвийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж ажиллах юм. -Уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн. Энэ нь өнгөрсөн оноос 24 хувиар их байна. Төсөөлөл биелэх боломжтой юу? -2020 оны төсвийг зохиоход бидэнд гаднын дөрвөн эрсдэл байна гэж үзэж байгаа. Эхнийх нь АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн эдийн засагт тодорхой бус байдал авчирч байгаа. Мөн эрдэс баялаг түүхий эдийн үнийн хэлбэлзэл гарах магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засаг саармагжих магадлал байна гэж үзсэн. Европын хэлэлцээрүүдэд мөн эрсдэл гарч болзошгүй. Дотоодын мөн дөрвөн эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн байдал нь экспортын үнэд нөлөөлж магадгүй. Цаашлаад өвөлжилт хүндэрч магадгүй гэсэн хоёр дахь том эрсдэл байна. Гуравт, саарал жагсаалтыг эрсдэл гэж харж байгаа. Байгалийн баялагтай холбоотойгоор нүүрсний экспортыг 42 сая тонн, зэсийн баяжмалыг 1.285 мянган тонн, төмрийн хүдрийг 8.2 тоннын өсөлттэй байна гэж үзэж байгаа. Алт олборлолтын хэмжээг хоёр тонноор буурна гэж төсөөлөл гаргасан. У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессийн гэрээ байгуулаагүй. Цаашид ч байгуулахгүй. -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар байна вэ? -Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгээс гарсан саналын дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь гуравдугаар хэлэлцүүлэг явуулах эрхзүйн орчныг тодорхой болгож байгаа. Энэ долоо хоногт зөвшилцөл үргэлжлээд, дараа долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлэг хийх байх. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин