Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв үү

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН “ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Гавьяат багш, доктор, профессор Д.Дашпүрэв, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ гишүүн асан З.Баянсэлэнгэ, Эдийн засагч, судлаач Б.Гансүх, Хуульч Н.Уламбаяр нар оролцож, Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард нийтийн сонголт уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Гавьяат багш, доктор, профессор Д.Дашпүрэв:Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд эсэргүүцэж байгаа -УИХ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг харахад онцгүй болсон. Намын дор парламентын гишүүд хууль баталж байна. -Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон мянган иргэд эсэргүүцэж байгаа. -Ерөнхийлөгч хориг тавьсан учир бол нийт ард түмнээс сонгогдсон субъектийн хувьд хориг тавьсан юм. -Шүүхийн асуудлыг мэргэжлийн байр сууринаас нь шийдэх хэрэгтэй. 1992 онд шүүхийн тогтолцоог алдаатай оруулсан. -Шүүх бол өнгөрсөн хугацаанд хахуулийн байгууллага болж хоцорсон. -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баталсан хэлэлцүүлгийн үр дүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүйл заалтыг зөрчсөн үйлдэл боллоо гэж хориг тавьсан юм. -Үндсэн хуульд хориг тавих асуудал бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед үүссэн. Түүнээс үүдэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг ярьж 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байсан. -2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд намын даргын эрхийг сэргээсэн. Энэ нь маш буруу өөрчлөлт байсан. -УИХ гишүүд тарах эсэхээ өөрсдийн олонхын саналаар гаргах ёстой. - Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгад хориг тавьсан -Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа үндсэн хоёр зарчмыг барьж байсан. Нэгдүгээрт гүйцэтгэх эрх мэдэл. Хоёрдугаарт шүүхийн хараат бус байдал дээр тулгуурлан өргөн барьсан. -Дээрх санаанууд дээр тулгуурлан өргөн барьсан ч шударга бусын хонгилоор ороод зэрэмдлэгсэн юм. -Шүүхийг ард түмнээс сонгодог байж болохгүй. Хэрэв тэгэх юм бол шүүгч ард түмэнд таалагдахын тулд бүхнийг хийх болно. Харин арай өөр загваруудыг сонгох хэрэгтэй. -Тойргийн шүүх гэдэг зүйл дэлхийн аль ч улсад байдаггүй. -1992 оны Үндсэн хуульд шүүхийн тогтолцоогоо буруу бичсэн. Аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд. Харин бусад улсад шүүхийн үндсэн тогтолцоо гэж анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх гэсэн байдаг. Гэтэл бид нутаг дэвсгэрийн маягтай юм бичсэн байгаа юм. -Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Монгол Улсад байгаа бүх шүүхийг тойргийн шүүх нэрийн дор татан буулгаж ажлаас нь халж шинэ хүн авч болно. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлт нэрээр Монголын шүүхийг самрах боломжтой. -2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан. Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих эрхтэй юу гэсэн маргаан гарсан. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй болсон. -Сая бол Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд хориг тавиагүй. Харин Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьсан. УИХ гишүүн асан З.Баянсэлэнгэ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хуулийн төсөл хэлбэртэй байх ёстой -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал анхнаасаа хуулиа зөрчиж явсан. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа явах ёстой байсан. -Нэг нам хүч түрж, өөрсдийн эрх ашгийг бодсон мөн 2015 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хайнга хандсан. -Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс зүйн болон эрхзүйн чадамжгүй. -МАН-ын дарга Занданшатар ард түмний анхаарлыг татахын тулд 2000 оны дордохын долоон өөрчлөлтийг засахын тулд Үндсэн хуулийг өөрчилж байгаа гэсэн боловч тийм байгаагүй. -Засаглалын эрх мэдлийг хуваарилах асуудал бие биенээсээ хамааралтай болсон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд засаглалын эрх мэдлийг бие биенээсээ хараат бус байдлыг шигтгэж өгөх хэрэгтэй. -Ард түмэн шүүгчээ сонгодог. Шүүх нь ард түмэнд үйлчилдэг байя. -Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчсөн хуулийн төсөл өргөн барьсан. Хүлээн авсан. Хэлэлцэж шийдвэрлэх энэ үйл явц бол хууль зөрчсөн үйл явц гэж үзсэн. -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бол хуулийн төсөл хэлбэртэй байх ёстой. -МАН хүч түрсэн, хэт дур зоргоороо аашилсан. Мөн ард нийтээс санал асуулга асуух гэж байгаа нь ард түмнийг хууль бус үйл ажиллагаандаа оролцуулах гэж байгаад Ерөнхийлөгч хориг тавьсан. -Хуулийн хүрээнд УИХ тарах эсэх нь өөрсдийнх нь асуудал. МАН-ын 65 гишүүн бол гэмт хэрэгтнүүд болсон. Амлалтуудаасаа буцсан учир тарах ёстой.  Эдийн засагч, судлаач Б.Гансүх: Иргэд энэ Парламентыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байгаа -Иргэд энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж үзэж байгаа. -1992 оны Үндсэн хуулийг батлах үед шүүх чөлөөт ардчилсан нийгэмд ямар байдгийг мэдрээгүй байсан. Тэгээд социалист шүүхээ тэр чигээр нь бичсэн. Өнгөрсөн 30 жилийн завхрал дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага учраас бүх шүүхийг бид мэдэх ёстой гэдгээс үүссэн. -Шүүх дотор эрх мэдлийг хуваарилах хэрэгтэй. -Шүүх бол бие биенийгээ намнах давуу тал болгосон байна. -1992 оны Үндсэн хуулийг дүгнэх цаг болсон. Иргэдээс санал асуулга авах хэрэгтэй. -Ерөнхийлөгч хориг тавиад нэмэлт өөрчлөлт биш засаглалын хэлбэр гэдгээ асууя гэсэн юм. Засаглалын хэлбэр бол хүмүүст -Засаглалын асуудалаа нэг тийш нь болгох хэрэгтэй. Тэгээд хариуцлагаа бүхлээрээ хариуцдаг баймаар байгаа юм. -Энэ УИХ тарж, намыг нь татан буулгаж бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй гэж ард түмэн үзэж байгаа. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой эсэх болон засаглалын хувьд ямар байхыг ард иргэдээс асуух хэрэгтэй. -Ард иргэд төрд итгэхээ байсан байна.  Хуульч Н.Уламбаяр: Одоо шинэ төслийг өргөн барих хэрэгтэй -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ард түмний амьдралд хамааралтай зүйл заалт байхгүй байна. -Нийгмийн захиалгын дагуу жижиг асуудал гэхгүй Үндсэн хуульд тусгах ёстой. -Бид парламентын засаглалтай улс нэртэй боловч намын засаглалтай улс болсон байна. -Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага бие биенээсээ хараат бус байх ёстой. Парламент, Засгийн газар, Шүүхийг ард түмэн сонгох ёстой. -Энэ хүмүүс төр болон шүүхийг хувьчилж байна. -Одоо цоо шинээр шинэ төслийг өргөн барих хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин