У.Хүрэлсүх: Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ

2019-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн  тус улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхав. Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Энэ харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, соёл, боловсрол, олон нийт, хүмүүнлэг гээд бүх салбарт эрчимжүүлэн гүнзгийрүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгов. Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстан Улсын харилцаанд шинэ хуудас нээж, хоёр ард түмний найрамдлыг улам бататгана гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглээд 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг 30 дахь Ерөнхий сайдын хувиар хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Айлчлалын үеэр хоёр улс олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид НҮБ болон олон улс, бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд бие биенээ дэмжиж, харилцан уялдаатай оролцож байх талаар ярилцав. Мөн боловсрол, мал эмнэлэг, газар тариалан зэрэг салбарт хамтран ажиллах, терроризмтэй тэмцэх, нийслэл хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ оны зургаадугаар сараас Улаанбаатар-Нурсултан хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн нь хоёр улсын иргэд, нэн ялангуяа бизнес эрхлэгчид, жуулчдын харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд болох Монгол, Казахстаны бизнес форум худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллаганд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин