Н.Энхбаяр: Нас барсан иргэдэд нөхөн олговор олгох ёстой

2019-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг нэгдсэн улс төрийн 17 нам, иргэдийн нэгдэл хууль зөрчин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа зогсоохыг шаардаж УИХ-д шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Аливаа улс оронд Үндсэн хуулийг ард түмэн нь баталдаг. Хэдий олон суудал авсан ч МАН-д Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ үнэхээр л ард түмэндээ хэрэгтэй өөрчлөлтийг хийхийг бодсон бол эхнээсээ ард түмнээсээ саналыг нь аваад, авсан санал дээр нь тулгуурлан нэмэлт өөрчлөлт хийх ёстой. Тухайлбал байгалийн баялгийг ард түмний дундын өмч эсвэл төрийн өмч байх уу гэдгийг ард түмнээсээ асуух ёстой байсан. Засаглалын хэлбэрээ, шүүх тогтолцоогоо, парламент нэг танхимтай байх уу? Эсвэл хоёр танхимтай байх уу гэдгээ асуугаад саналыг нь оруулсны үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай юм. Энэ ажлыг ерөөсөө хийгээгүй, ард түмнээс санал асуулга асуугаагүй, өөрсдийн дураар хийчихээд, мордохын хазгай гэгчээр хориг тавиулаад, эхнээсээ хууль зөрчсөн гэдэг нь батлагдлаа. Энэ нь үндсэндээ хууль бусаар Үндсэн хуульд гар хүрэх гээд байна шүү гэдгийг ард түмэндээ ойлгуулах бидний тэмцлийн үр дүн гэж хэлж болно” гэв. Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн хувьд хортой түлш үйлдвэрлэж, иргэдэд худалдсаны үр дүнд иргэд амь насаа алдах, хорвоог орхисон эмгэнэлт явдал болж буйд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ. Тэрээр “Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж Улаанбаатар хотод нэг хоногийн эмгэнэл зарлах нь зүйтэй. Монголчууд бид цөөхөн. Нэг хүн ч гэсэн зуурдаар амь насаа алдах нь нөхөж баршгүй гарз. Тийм учраас ар гэрийнхэнд нөхөн олговор яаралтай олгох хэрэгтэй. Хорт түлшний улмаас угаартаж нас барсан хүмүүсийн учир шалтгааныг маш яаралтай олох хэрэгтэй. Энэ хүмүүс өөрсдөө буруутай гэсэн тайлбар ерөөсөө байж болохгүй. Энэ үйлдэлд яаралтай эрүүгийн хэрэг яаралтай үүсгэх хэрэгтэй” гэв. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үлгэр болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг чинь хүний эрхийг хангадаг тогтолцоог бий болгоход л оршдог шүү дээ. Сүүлийн үед сайжруулсан түлшнээс болж сэтгэл гонсойлгом, харамсалтай үйл явдал гарч байна. Сүүлийн арван жилд Засгийн газраас утааны эсрэг хагас тэрбум гаруй ам.доллар зарцуулсан. Мөн гэр хорооллын иргэд 1.7 хувиар ихэссэн. Өвөл ч болоогүй байхад энэ олон хүн амь насаа алдлаа. Үүнд хариуцлага хүлээдэг хүн гэж байхгүй, өөрсдийгөө зөвтгөдөг болсон байна. Иргэдийнхээ эрүүл амьдрах нөхцлийг монголын төр бүрдүүлж чадахгүй байна. Үндсэн хуулийг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй” гэлээ. Эх сурвалж "Зууны мэдээ сонин" 2019.10.10 №201 (6168)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин